Jelous

100 22 3
                                    

"Гайгүй байгаа. Хэжин хашхичаад эхлэх юм биш биз дээ. Учраа олдог байгаа" гэж санаа зовмоор өрөөнийхөө хаалга руу байн байн харна.

*Хаалга дуугарах*

"Аав ийм эрт ирж байгаа юм уу?" гэсээр хаалгаар орж ирэх аав руу гайхсаар харлаа.

"Яасан би эрт ирж болдоггүй юм уу? Гэрт хүн ирсэн юм уу?" гээд танихгүй гутал руугаа заана

"Хэжин найз залуутайгаа асуудалтай болчихоод. Амьхандаа би нийлүүлчих санаатай дуудсан юм. Даниелийн найз" гэхэд аав толгой дохилоо.

Энэ хэдэн сарын хугацаанд их юм болсны 1 нь Даниел аав 2 үнэхээр дотно болсон. Аав бүүр Даниелийг хүргэнээ гээд хүлээн зөвшөөрчихсөн.

"Даниел гэснээс ойрд Даниел яагаад манайхаар үзэгдэх ээ больчхов" гэсээр аав над руу харлаа.

"Тэр завгүй байгаа" гэхэд аав

"Муудчихсан юм уу?"

"Муудсан байхдаа яахав дээ. Бид ямар тоглоомоо булаацалддаг жоохон хүүхдүүд үү!" гэхэд аав толгой сэгсэрсээр

"Охин минь хүмүүсийн учрыг олж өгч байхаар эхлээд өөрийнхөө учрыг ол. Яахлаараа ээжийнхээ энэ занг өвчсөн юм шиг дуурайдаг байнаа" гэсээр өрөө рүү гээ орлоо.

Би ч бодол болсоор аавын хэлсэн үг үнэн болохыг бодоод зогсож байтал өрөөний хаалга онгойсоор Хэжин
гарч ирлээ.

"Яасан гайгүй юу" гэсэнд Хэжин

"Гайгүйгээр барах уу? Тэр миний ардаас дахиад гүйж эхлэх гэж байгаа" гэсээр жуумалзлаа

Намайг "Юу" гэхэд

"Нарийн ширийнийг дараа ярья" гэхэд Сону хаалга онгойлгосоор гарч ирлээ.

"Заза Минхи би явлаа дараа уулзы" гэсээр Хэжин руу харан

"Ярья" гээд яваад өглөө.

"Би асуудлаа өөрөө шийдэх болохоор надад санаа зоволгүй өөрсдийнхөө асуудалд анхаараад заавал гарц олоорой" гээд Хэжин гараас барилаа

Миний асуудалд шийдээд байх зүйл зүгээр л Даниелийг уучлах. Гомдож тунирхаад байх зүйл байхгүй байгаа ч цаанаасаа л түр тусдаа бай гээд байгаа юм шиг санагдаад байлаа.

Би ч Хэжиний гараас атган

"За ойлголоо" гэхэд тэр инээсээр гэр лүүгээ харих ёстой хэмээн яваад өглөө.

Hyejin's P.O.V

Сонуд тэгж хэлснээс хойш 7 хоног өнгөрч Сону миний араас 7 хоног гүйж байгаа. Гэхдээ надад ганц таалагдахгүй байгаа юм нь Сону над руу өдөр болгон чихэр, жимс, баглаа цэцгүүд явуулж байгаа нь.

Our Love Story | kdl Where stories live. Discover now