Хэжинд туслаад ядарсан ч юмуу эсвэл энэ 7 хоног тийм ачаалалтай байсан ч юмуу нэг л их ядарсан амьтан эрт орондоо орсоор гүн нойрондоо автаж байтал утас дуугарсаар автал Хэжин хэнгэрэг хагалах шахам орилов. Би ч утас руугаа гайхаж харсаар
"Яасан бэ Хэжин" гэхэд Хэжин
"Сону ах надаас надтай үерхэх үү гэж асуусан гээд бод доо" гэх нь тэр. Миний нойр ч тэр дороо сэргэн
"НЭЭРЭЭ ЮУ" хэмээн өөдөөс нь орилоход Хэжин
"Тиймээ алсыг харагчинд суугаад хамгийн дээр нь гарах үед "Миний найз охин болох уу? Надтай үерхэх үү? *бүдүүн хоолойгоор ярих* гэж асуусан" гэсээр чанга чанга хашхирна
"Дэбак Ун Сону ч романтик золиг юмаа. Ямартай ч баяр хүргэе Юн Хэжин" гэхэд Хэжин
"Баярлалаа. Ингээд синглэчүүдийн эгнээнээс гардаг юм байжээ" гэснээ
"Хамгийн гол нь тэр намайг гэрийн үүдэнд хүргэж өгөөд" гэж хэлээд орилоход
"Хүргэж өгөөд яасан юм бэ? Орилоод байлгүй хэлээч дээ Юн Хэжин" гэхэд Хэжин
"Миний уруул дээр" гэхэд би орноосоо год хийн босоод
"БУРХАН МИНЬ ТА 2 ҮНСЭЛЦСЭН ЮМУУ" гэсээр хашхирахад
"Тиймээ тэгсэн тэр намайг үнссэн" гэж хэлж дууссаны дараа цаанаас
"Хашхирахаа больж болох уу Юн Хэжин би унтмаар байна" гэсэн Жисун ахын хоолой сонсогдож эхлэхэд Хэжин
"Та ямар эрт босох ажилтай ч биш юун сүртэй юм" гэхэд Жисун ах
"Ажилтай ч байсан ажилгүй ч байсан би унтаж амармаар байна. Аав ээж 2-ыг ч гэсэн бодооч чиний сургалтын төлбөрийг төлөх гэж ажиллаж байхад амраахгүй юу гээд орилоод байгаа юм. Тэнэж тэнэж орж ирчихээд. Айл амьтнаас санаа зовдоггүй юмуу. Эднийх хүүхдээ зодоод байна гэж боддог юм байгаа биздээ" гэсээр нөгөө л үглэх ажлаа хийж байхад Хэжин
"Убба одоо цаг дөнгөж 10 болж байна. Аав ээж 2 унтаагүй кино үзэж байгаа биздээ. Хэрэлдэх шалтаг олдохгүй хүн унтуулсангүй гээд хэрүүл өдөөд байгаа юмуу хаашаа юм. Таныг 10 болж байхад унтаж байхыг энэ яваа насандаа хараагүй юм байна. Явж компьютер ээ нүд би энд Минхитэй чухал юм ярьж байна. Өрөөнөөс гар" гэж хэрэлдэж байгаа нь дуулдав. Тэд ч хөгжилтэй ах дүүс шүү. Хэдий байнга хэрэлддэг ч тэдний бие биедээ ямар их хайртай нь үргэлж надад мэдрэгддэг юм.
Ахыгаа өрөөнөөсөө хөөж гаргачихаад Хэжин үргэлжлүүлэн
"Би энэ өдрийг хэзээ ч мартахгүй ээ" гэснээ
YOU ARE READING
Our Love Story | kdl
Fanfiction...Хайр биднийг бүтээхгүй шүү дээ Бид л хайрыг бүтээж чадна... 1st ever fanfiction i wrote Let's support and follow me Thank you ??