Амралтын өдрийн өглөө би эрт босч хоол хийлээ. Хоолны саванд аягалан үлдсэнийг нь аав Дэхви хоёрт хийж тавилаа.
Тэгээд цайгаа уунгаа Хэжинтэй ярихад 30 минутын дараа гэрээсээ гарч сургууль явах замд байдаг дэлгүүр лүү орж хэдэн сав ус авангаа тэнд уулзахаар боллоо.
Цайгаа уучихаад, нүүр амаа янзлан, хувцас хунараа өмсөн өрөөнөөсөө гарахад аав өрөөнөөсөө гарч ирж байлаа.
"Хаачих гэж байгаа юм" гэсээр аав над руу гайхан харна
"Сургууль дээр их сургуулиудын хоорондох аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Очиж үзнэ гээд амлачихсан юм" гэхэд аав
"Аан за яв даа тэгвэл" гэсээр угаалгын өрөө орлоо.
"Хоол хийгээд тавьчихсан байгаа шүү аав" гэж хэлээд гэрээсээ гараад Хэжинтэй уулзах газар луу очтол цаа чинь сургуулийн хэдэн залуучуудтай тааран усаа өргүүлээд явж байв.
"Ийм их усаар яах гэж байгаа юм" гэсээр намайг гайхан асуухад Хэжин
"Чи өмнө нь 1 ч тэмцээн дээр ирж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Байнга гүйдэг болохоор маш их хөлөрдөг. Бас энэ удаад би тэдний нэгийнх нь найз охин болсон болохоор илүү их анхаарал тавих хэрэгтэй" гэсээр инээмсэглэн ярина.
"Өнөөдрийн тэмцээнд энэ уснууд хангалттай байх"
"Юу вэ ганц өдөрт дуусахгүй байсан юм уу" гэж дахиад гайхсаар асуухад Хэжин толгой сэгсэрсээр
"Чи яаж тийм олон сургууль ганцхан өдөрт дуусчихна гэж бодовоо" гэсээр
"Явцгаая" гээд түрүүлээд алхлаа
Тийм ч юм уу? Гэж бодсоор сургууль руу явлаа.
Заал руу ортол сургууль сургуулиа дэмжих гэж ирсэн зөндөө оюутнууд ирсэн байлаа. Тэр дундаас арай гэж сургуулийнхныгаа олоод хэдэн таньдаг хүмүүсийнхээ хажууд суулаа.
Тэмцээн эхлэх болоход манай сургуулийн хөгжөөн дэмжигчдийн багийнхан гарч үзүүлбэрээ үзүүллээ.
"Аёон ч үнэхээр сайн юмаа" гэсээр Хэжин руу хархад
"Тиймээ үнэхээр мундаг" гэсээр тэдний үзүүлбэрийг дуусгалаа.
Үзүүлбэр дууссаны дараа бүх багууд гарч ирээд төрийн дуулал дуулан бие биедээ амжилт хүсч эхний тоглолтыг хийх багийнхан үлдээ. Манайхан эхний тоглолт биш болохоор бид нар дээр ирэн цуг суулаа.
YOU ARE READING
Our Love Story | kdl
Fanfiction...Хайр биднийг бүтээхгүй шүү дээ Бид л хайрыг бүтээж чадна... 1st ever fanfiction i wrote Let's support and follow me Thank you ??