Тэр энд юугаа хийж яваа юм
"Би чам руу бүхэл бүтэн 2 өдөр залгалаа"
Над руу 2 өдөр яах гэж залгасан гэж
"Би чамд 4 өдөр санаа зовлоо"
Надад яах гэж 4 өдөр санаа зовсон гэж гэсээр
"Чи энд юу хийж яваа юм" гэж асуухад
"Хэлээ биз дээ чамд санаа зовсон гэж"
"Би зүгээр болохоор одоо яваа" гээд нөгөө тийшээ хараад суухад
"Чамд 4 хоногийн турш санаа зовж, 2 өдрийн турш нойр хоолоо мартан байж чамайг хайсан хүн сонин биш байна уу"
"Тиймээ сонин биш байна. Энэ хэдэн өдрийн турш ээжээс минь өөр хэн ч надад сонин биш байдаг. Аав ч тэр дүү ч тэр хэн ч байсан. Хэдий одоо байхгүй ч би энэ 7 хоногийг ээждээ зориулахыг хүсдэг. Гэмээ наманчилсан сэтгэлээ, санасан сэтгэлээ дэвтээхийн тулд би жилд яагаад ганцхан 7 хоногийг зориулж болохгүй гэж. Түүнд зориулж байгаа 7 хоногийг чи яагаад бусниулаад байгаа юм" гэсээр түүн рүү орилоход тэр намайг тэврэн авч үсийг минь зөөлөн илнэ. Харин би түүний нурууг цохисоор цурхиран уйлна.
Магадгүй надад энэ дутагддаг байсан юм болов уу? Хэн нэгний халуун дулаан тэврэлт. Хэн ч надаас уучлалт гуйхгүй. Хэн ч над шиг уйлан гараас минь атгалгүй зүгээр тайвшир гэх энэ тэврэлт.
...
"Намайг анх алга болоход аав минь 5 хоног ажлаа таслан байж Дэхвиг дагуулан намайг хайсан юм. Тэгээд намайг энэ газраас олсонсон. Олчхоод миний нүүр лүү ч харж чадалгүй, надад хүрч ч чадалгүй гараас минь атгаад эмч хүн байж ээжийг нь аварч чадаагүйд уучлаарай гээд уйлж байсаныг тодоос тод санаж байна" гэхэд Даниел над руу харлаа. Намайг тайвширсны дараа бид замын хажуу талын сандал дээр сууж байсан юм.
"Тэр өдрөөс хойш 11 жил өнгөрч ээжийн нас барсан өдөр тохиох 7 хоногт би ээжтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн хамгийн жаргалтай газруудаар явсаар эцэст нь түүний нас барсан өдрийн өмнөх өдөр түүнийг сүүлийн удаа амьд байхад нь харсан газраа ирдэг юм. Анх бүгд намайг хайж сүйд болцгоож байсан ч одоо бүгд мэддэг болцгоосон"
"Тэгэхээр энэ газар ээж чинь осолд орж. Харин маргааш ээжийн чинь тахилын өдөр байхнээ" гэж Даниел надаас асуулаа.
"Тиймээ. Би энэ өдөр дандаа үүрээр харьдаг юм" гэхэд тэр толгой дохилоо.
Тэгсэн ээ "Чи туулай хармаар байна уу? " гэв
YOU ARE READING
Our Love Story | kdl
Fanfic...Хайр биднийг бүтээхгүй шүү дээ Бид л хайрыг бүтээж чадна... 1st ever fanfiction i wrote Let's support and follow me Thank you ??