Afford

113 21 10
                                    

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч бид хамтдаа 2 ч улирлыг өнгөрөөснөөр хавар ирлээ.

Намар бид биенээ хайрлалцдаг болж, өвөл түүний төрсөн өдөр, бидний 100 дахь хоногийн баяр гэх мэт хайраар дүүрэн өдөр хоногуудыг өнгөрөөж, хаврыг бид гэгээн хайрын баярын өдөртэй эхлүүлсэн юм.

"Нээх удахгүй ууж идэлгүй хурдан харина шүү" гээд хацар дээр нь үнсхэд Даниел

"Мэдлээ хадагтай та бас хурдан харина шүү" гээд хамар дээр үнэссээр бид саллаа.

Зуны амралт дөхөж хичээл ном гээд завгүй байгаа ч найзуудын минь нэгэнд асуудал гарсан учир Аёон Хэжин 2той уулзахаар явлаа.

"За юу байцгаана охидоо" гээд тэдний өөдөөс хараад суухад Хэжин нүдээрээ Аёоны урд байгаа юм руу заав

"Хүүе бүсгүй яагаад ганцаараа урдаа ганц шил юм тавьчихсан сууж байдаг билээ. Бид 2той ч хуваалцахгүй"

"Харин тийн" гэхэд Аёон

"Сонүн бид 2 салчихсан" гэж пал хийтэл хэлэв

Хэжин ч хашхирдгаараа хашхиран "Юу яагаад, юу нь болоо байчихав"

"Бид 2 бүтэхгүй бололтой" гэсээр

"Ажумма энд 2 хундага өгөөч"

"Тэгээд л Сонүн Даниелийг уулзы гээд байсан байх нь"

"Бас Сону уббаг" гэхэд Аёон

"Бас би та 2-ыг" гээд инээн

"Мэдэхгүй ээ. Яагаад гэдгээ би ч сайн мэдэхгүй байна"

"Та нар сонсдоо. Би ойрын үед их эмзэг байгаа. Тэгээд түүнийг харах болгонд уур хүрдэг болчихсон"

"Тэгсэн чинь чиний энэ занг дахиж тэвчиж чадахгүй нь гээд хамаг хувцсаа баглаад л гараад явчихсан. Одоо дураараа дургиж байгаа биз" гээд урдахаа 1 уулаа.

Манай 2 ууг нь 3хан сарын өмнө тусдаа гарсан л даа

"Миний сарын тэмдэг ирэхээр яг тэгдэг. Сонуг хархаар л уур хүрээд байдаг. Одоо ч Сону бүр дассан дөө" гэж Хэжин хээв 1 хэллээ.

"Хүлээгээрэй Аёон чиний сарын тэмдэг хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?"

"Сарын өмнө. Гэхдээ энэ сарынх нилээн сүүлдэж байх чинь" гэсээр гэнэт санасан бололтой нүдээ томрууллаа.

"Юу вэ? Юу вэ? Юу болчихов оо" гэж Хэжин юу ч ойлгоогүй царайтай бид 2 руу харлаа

"Тест мест гэж байхаар шулуун нь дээр эрт байгаа юм чинь шууд эмнэлэг явцгаая" гэхэд Аёон толгой дохисоор цүнхээ аваад босоход Хэжин одоо л ойлгож байгаа бололтой

Our Love Story | kdl Where stories live. Discover now