Залуус бүх зүйлээ гаргана гээд хөөрөөд байхаар нь би тэднийг ямар баян улсууд вэ? гэж бодож байтал тэд 1 тэмцээнд ялаад ялалтаа тэмдэглэх гээд бооцооны мөнгөөрөө зугаалж яваа нь энэ байжээ. Бид мах шаран, шорлог хийж, энд тэнд тоглож их л зугаатай өнгөрөөлөө. Мөн тэдний найзууд их дажгүй залуус байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.
"Гэгээ тасарч байна. Хэдүүлээ түүдэг ээ асаагаад тойрч сууцгаах уу?" гэж Сонүн хэлэхэд Минхён босч гал асаалаа. Миний бодлоор тэр ирээдүйд сайн хань, сайн аав болох байх. Хэтэрхий цэвэрч л биш бол.
Түүдгээ асаагаад тус тусдаа модонд мах, хиам, маршмеллов гээд зоогоод шарж идэж болох юу л байна бүгдийг нь шарж байлаа. Бас насанд хүрцгээсэн хүмүүс байнадаа ганц хоёр хатуу юм тойруулсан шигээ л сууж байв.
"Яагаад ч юм сав эргүүлж тогломоор санагдаад байх юм" гэсээр Жэхван инээхэд. Адилхан далжигар юм болохоороо Үжин тал байсан колаг бүгдэнг нь залгилаад
"Таг нь таарсан хүн хариулж, бөгс нь таарсан хүн асуулт асууна. Хариулахыг хүсэхгүй байвал шийтгэж болно" гээд саваа эргүүлэхэд Минхён Жэхван 2 таарлаа
"Асуулт уу? Шийтгэл үү? гэж асуухад Жэхван
"За яахав та нарыг хөгжөөхийн тулд шийтгэл" гэсэнд Минхён
"Яг одоо бүх хувцасаа тайлаад далай дотор 5 минут бай" гэхэд Жэхванаас бусад нь бүгд инээлдэж
"Нэгэнт л шийтгэл гэж хэлснээс хойш яахав дээ" гэсээр хувцасаа тайлж эхэллээ. Дотуур өмдтэйгөө үлдэхдээ Хэжин Аёон бид 3 луу харж
"Уучлаарай охидоо. Нэгэнт л шийтгүүлнэ гэсэн болохоор хийхгүй бол болохгүй нь" гэсээр арагшаагаа харж дотуур хувцсаа тайлаад доодхоо бариад далай руу хар хурднаараа гүйлээ.
Гүйж байхдаа элсэн дээр 1 халитарж унаад цааш дахиад гүйлээ. Гэхдээ амлаж байна. Бид түүний доодохыг хараагүй. Орой болсон болохоор далайн түрлэг ихэсчихсэн байсан болохоор Жэхваны унаж, унахдаа гаргасан царай зэргийг бид харж 5 минут гэдсээ өвдтөл инээлдсэн юм.
Эцэст нь Минхён түүний хувцсыг аваачиж өгөхөөр явж байтал Жэхван түүнийг татаж усанд оруулаад Минхёнийг ч тэр хувцсаа ч тэр норгосоор нойтон цамцаа доогуураа уясаар хөлдөж үхэх гэсэн 2 юм байшин руу орцгоолоо.
"Зиа саваа эргүүлээрэй" гэсээр Жэхван Минхён 2 байшингаас гарч ирлээ.
Үжин дахин савыг эргүүлэхэд Хэжин Жинён 2 таарлаа.
"Үнэн эсвэл шийтгэл" гэж Жинёнийг асуухад
YOU ARE READING
Our Love Story | kdl
Fanfiction...Хайр биднийг бүтээхгүй шүү дээ Бид л хайрыг бүтээж чадна... 1st ever fanfiction i wrote Let's support and follow me Thank you ??