"Хэжинаа юу болоо вэ?" гэсээр хаалга онгойлгосоор дуу алдлаа
"Минхи~яаа. Сону Даниелээс болж Даниел та 2-оос болж надтай үерхсэн гэнэ ээ" гээд намайг тэврээд уйлна
"Юу вэ? Юу яриад байгаа юм. Ойлгогдохоор ярь л даа" гэхэд Хэжин өөдөөс минь харсаар
"Жинү эрт явах болчихоод такси барих гээд явж байтал замын цаагуур тэр хэд явж байсан. Тэгээд тэр хэдтэй явчихна гээд Жинүг явуулчхаад араас нь очтол..."
"Очтол яасан юм" гэхэд тэр уйлсаар
"Даниел баригдахаасаа өмнө үнэнээ хэлье гэхэд Сону би тэгээд Хэжинд очоод та 2-оос болж надтай үерхсэн гэж хэлэх юм уу? гэж хэлсэн" гээд уйллаа.
Яагаад яах гэж юу л болоод байна даа.
Хэжин нилээн удаан уйлж арай тайвшраад унтсан хойно би Даниел руу залгалаа.
-Хаана байна уулзацгаая
-Сонутай биш ганцаараа ир. Эхлээд хоёулаа ярилцъя
Daniel's P.O.V
"Юу гэж байна" гэсээр Сону над руу сандарсаар харна
"Эхлээд надтай хоёулханаа уулзмаар байна гэнэ ээ" гэхэд
"Тийм дээ. Чи эхлэж уулзаад тайлбарласан нь дээр байх"
"Би ч бас тэгж бодож байна. Явлаа"
Тэдэнтэй дотноссоноос хойш тэр үед л анх удаа ярьсан юмсан. Яг тэр үед сонсож л байдаг. Бидний хувь тавилан ийм л байсан бололтой гэж бодсоор уулзах газраа ирэн Минхиг хүлээлээ.
Цаг орой болсон болохоор бид гадаа уулзахаар тохирсон юм. Хан мөрний эрэг
"Даарвал өмсөх юм авсан, өлсөөгүй байгаа, шумуулын тос авсан, халуун уух юм бүлээн болчхоогүй байгаа. Хөрөхөөс нь өмнө ирэх хэрэгтэй юмсан" гэхэд ард хоолой засах дуу гарлаа. Эргээд хархад Минхи
"Олон долоо юмгүй шууд асуудалдаа орий" гэсээр хажууд суулаа
"Эхлээд халуун юм уучих" гээд түүн рүү кофе сунгатал муухай харлаа
"Хөрөх гээд байна л даа" гэхэд тэр авлаа
"Би чамд хэлж байсан даа. Доожоогүй зожиг хүүхэд байсан гэж. Аав ээж 2 салснаас хойш тийм болчихсон байсан юм. Хичээл сурлага, спортдоо сайжирсан ч надад хэзээ ч найз байгаагүй талаар" гэхэд тэр толгой дохилоо.
"Ахлах сургуульд ороод хэн нэгэнд дээрэлхүүлэхгүйн тулд боксын дугуйланд явж эхэлсэн. Тэр үед хэн нэгний дор ороогүй ч найз гэдэг зүйл надад байгаагүй. Найз минь гэж бодож явсан хүмүүс намайг ашиглаж байгаад төгсөөд л алга болчихсон"
YOU ARE READING
Our Love Story | kdl
Fanfikce...Хайр биднийг бүтээхгүй шүү дээ Бид л хайрыг бүтээж чадна... 1st ever fanfiction i wrote Let's support and follow me Thank you ??