" Өглөө хичээлтэйгээ мэдсээр байж драма үзэх хэрэггүй байсан юм" гэсээр найз Хэжин минь хажууд үглэнэ.
" Бүхэл бүтэн 3 сар үүрээр унтаж, өглөө сэрдэг байсан хүн гэнэт л 1 шөнө эрт унтаад эрт сэрнэ гэж байхгүй биздээ. Тэгээд ч бүхэл бүтэн 2 долоо хоногийн турш би их эрч хүчтэй босч хичээлдээ явсан. Тийм байхад яагаад амралтын өдрөөр драмагаа үзэж болохгүй гэж "гэхэд Хэжин
" Чи бүтэн 3 сарын турш ингэж ногоорч байхаар өглөө эрт босч найдтай цуг дасгал хийж, сургалтанд сууж амьдралаа үр бүтээлтэй өнгөрөөсөн бол өдийд ийм царайтай явахгүй л байх байсан юм. Амралтын 2 өдрийг ч бас үр дүнтэйгээр өнгөрөөхөд суралцах байсан биз"
"Чи нэрийн хүртэл сонсдоо зуны амралт. Саяны 2 өдрийг амралтын өдөр. Амралт гэж байгаа биздээ. Бүхэл бүтэн 2 семистер хичээл хийсэн байхад 3 сар амраал биз. 5 хоног толгойгоо ажиллуулсны эцэст 2 хоног амраал биз. Тэртээ тэргүй би чам шиг тийм амьдралын идэвхитэй байж чадахгүй ээ "
" Ёстой нэг яаж явж байгаад чамтай найзалчихдаг байнаа" гэсээр бид инээлдсээр сургуулийн зүг алхаж байтал хойноос хэн нэгэн " Хэжин~аа " гэсээр ирлээ.
" Өө Сону убба"
Гайхалтай нөгөө Сону нь байх нь. Сону бол Хэжиний харицдаг манай дээд курсийн залуу. Тэд амралтаар хэд хэд уулзсан гэсэн. Тэр Хэжинд маш их таалагдаж байгаа ба би Сонуг нь анх удаа л харж байна.
" Сайн уу? Уулзаагүй удаж" гэхэд Хэжин ичэнгүйрэн үсээ чихнийхээ ардуур хийсээр
"Тиймээ убба уулзаагүй удаж. Аа нээрээ танилцаач энэ манай найз Минхи" гэсээр над руу заахад Сону инээмсэглэн
"Тэгхээр чи Минхи байхнээ. Намайг Ун Сону гэдэг. Хун биш Ун. Он биш Ун Сону. Танилцсандаа таатай байна" гээд над руу гараа сунгалаа
"И Минхи. Надад ч бас таатай байна сонбэ" гээд гараас нь атгахад Сону
"Хэжин чиний талаар надад маш их ярьсан шүү! Сургууль руу хамт алхахад дургүйцэхгүй биздээ Минхи~ши" гэсээр над руу харлаа
"Мэдээж дургүйцэх зүйл алга" гээд бид сургуулийн зүг алхлаа
Яг одоо үнэхээр эвгүй байна. Бурхан минь
"Тэгхээр Минхи найз залуутай юу" гэсээр Сону надаас асууна
"Үгүй ээ байхгүй" гэхэд хажуунаас Хэжин
"Тэрэнд драман дээрх залуус нь байхад л болоо гэж тэр боддог. Магадгүй тэр яг л драман дээрх шиг үерхэл хүсдэг болохоор өдийг хүртэл ганц бие байгаа байх"
YOU ARE READING
Our Love Story | kdl
Fanfic...Хайр биднийг бүтээхгүй шүү дээ Бид л хайрыг бүтээж чадна... 1st ever fanfiction i wrote Let's support and follow me Thank you ??