<1>

1.6K 119 5
                                    




  .. Хэн нэгэн эрэгтэй хүний дуу хоолой чихэнд бүдэгхэн дуулдах ба гарт минь ямар нэг зөөлөн бөгөөд дулаахан зүйл мэдрэгдэнэ..

 Өөрийн эрхгүй анивчиж орхих нүдээ арайхийн хүчилсээр нээвэл юун түрүүнд цайвар өнгийн тааз үзэгдэх ба өнөө хэн нэгний баясангуй чанга дуу ч тодхон сонстож эхлэв.

      - Тэкү? Сонсож байна уу? Чи минь сэргэчихлээ гэжүү? Үнэхээр сэргэчихлээ шүүдээ!

   Дараагаар нь сонсголын эрхтэн маань онгойхтой зэрэгцэн нүд ч бүрэн нээгдэх шиг боллоо.

Даанч биеэ бүхэлд нь хөдөлгөхийг оролдох авч бүтэл эс олох нь хачирхалтай.. Яг л бие минь надад захирагдахгүй байгаа мэт..

  Өндөр хамар, зузаан уруул, гүн хар нүд, төгс нүүрний хэлбэр, гэрэлтсэн царай.. Өмнө нь огт харж байгаагүй дүр төрх..

 Нүдээ нээснээсээ хойш харсан хоёр дахь дүрс минь энэ..

  Өнөө залуу хөдөлгөөнгүй хэвтэх миний цээжинд наалдан нуруу хэсгээр эвтэйхнээр тэвэрмэгцээ элдвийн зүйлс гонгинох ба төд удалгүй цаана байрлах хаалга онгойж эмчийн цагаан халаадтай  болоод женс, хүрэм зэрэг чөлөөт хувцастай хэд хэдэн залуу орж ирцгээв.

  Ухаан санаа бага багаар орж ирэхэд би тэднийг надаас биеийн байдлыг маань лавлаж буйг ойлгох хэдий ч хариу үйлдэл үзүүлж эс чадна.

      - Ашгүй, нэг их удаан хугацаа өнгөрөөлгүй сэргэчихлээ. Бие нь нилээн тэнхэрсэн болохоор хэд хоногоос гэртээ харьж болно.

   Өнөө эмч бололтой нэг нь бусаддаа хандан ийн хэлчихээд цааш эргэх бол одоо ч надад наалдаастай байгаа залуу уйлах инээх мэдрэмжийг зэрэг зэрэг хослуулсаар намайг бүр ч чангаар тэврэх аж.

       - Жин. Одоо болно оо, эхнэрээ арай гэж сэргэж байхад нь ахиад ядраах нь.

  Дэргэд зогссоор үлдсэн гурвын нэг буюу шаргал үстэй залуу нь ийн шоглоом хийж буй аятай хэлээд түүний мөр лүү хөнгөхөн цохиж харагдана.

  Эд нар хэн юм болоо? Бас эхнэр гэнэ үү?

  Түүнийг надаас холдоход нэг юм би тайвнаар амьсгалаад хад мэт хүнд санагдах биеэ арайхийн өргөн өндийлгөж, орны дээр байрлах түшлэгийг нуруугаараа налан суугаад тэднийг ээлжлэн ажиглав.

      -  Хөөе? Тэкү, зүгээр үү? Бид нарыг арай мартчихаагүй биздээ? 

  Хар бор үстэй залууг муухан инээн лавлахад  хажуудах нь түүний гар луу тохойгоороо нудран амныхаа хайрцгаар ямар нэг зүйл хэлэх аж.

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now