<13>

762 91 7
                                    



 Жин үнэхээр уурлачихсан бололтой.. Байнга дэргэдээс салахгүй ноолоостой байдаг хүн өглөө сэрэхэд хажууд байсангүй.

  Би өчигдөр яагаад тэгээд хэлчихсэн юм бол доо?.. Уг нь түүнийг гомдооё гэж санаагүй юмсан.. Зүгээр л надад хэцүү байна. Өөрийнхөө талаар юу ч санахгүй, мэдэхгүй байна гэдэг юутай ч зүйрлэшгүй аймшиг юм..

  Элдвийн бодолд автан юу ч хийлгүй хэвтээд байж төвдөөгүй би өрөөнөөсөө гарч, өнөө дүү нар гээч хүмүүсийн хүсэлтээр юм идсэн болчихоод гадагш гарлаа.

  Гэхдээ мэдээж ганцаараа биш, Жины хатуу захиасын дагуу гээд Хусогийн хамтаар гудамжаар алхаж байна.

  Өчигдөрхөн бороо орж байсан гэхэд өнөөдөр харин нарлаг дулаахан өдөр тохиож.

  Хөл хөдөлгөөн багатай хэд хэдэн том гудамжийг туулах явцдаа чимээгүйхэн урагш хөлөө зөөцгөөх бид цаашлан явсаар жижиг хүрээлэн бололтой газрын хашаагаар явж орлоо.

      - Чи ганцаараа салхилах үедээ байнга энд ирдэг байсан. Юунд нь тэгж их дурлаад байдгийг чинь мэдэхгүй юм.

   Хөнгөхөн инээд алдангаа хэлэх Хусог хоёр гараа цамцныхаа халаасанд хийсэн байх бөгөөд үе үехэн газар шагайж, хөлөөрөө хааяа нэг шороо чулуу сэндийчих аж.

   Эргэн тойрноо ажваас жирийн л нэг зүлэг бас ганц нэг моддоор хүрээлэгдсэн, хоорондоо хэдхэн алхмын зайтай тавигдсан модон сандлууд бас уг газрын тэг голд байрлах жижиг усан оргилуураас өөр гойд үзэгдэх юм алга.

   Би юунд нь тийм дуртай байсан юм бол?

       - Сууцгаая.

   Хусогийг санаачилгаар бид усан оргилуурын мөн голд байрлах сахиусан тэнгэр бололтой бяцхан хүүгийн хөшөөний нүүр тал тусах сандал дээр зэрэгцэн сууцгаалаа.

        - Даарах юмуу өвдвөл надад шууд хэлээрэй.

        - Зүгээр дээ.

        - Тэгвэл надаас асуух зүйл байна уу?

   Мэдэхийг хүссэн зүйл дэндүү их байгаа хэр нь яг асууя гэхээр амнаас үг унаж өгөхгүй юм..    Гэхдээ одоогоор намайг бодлогошруулж байгаа нэг зүйл байна..

       - Жин ер нь хэр ууртай вэ? Уурлахаараа ер нь яадаг вэ?

       - Нээрэн та хоёр муудалцчихсан юм шиг байсан. Хён өчигдөр үүдний өрөөнд унтсан шд. Юу болсон юм?

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now