<2>

1.3K 115 3
                                    



       - Уучлаарай, чиний хэлсэн шиг би юу ч санахгүй байна. Өөрийнхөө нэрийг хүртэл. Бас үнэхээр итгэж чадахгүй нь. Би хэдий нь гэрлэчихсэн гэжүү, бүр долоон жилийн өмнө? Байж боломгүй юм. Зүгээр л, энэ бүхэн хэтэрхий гэнэтийн байна. 

   Үгсийн минь хойноос тэр огцом хөдөлгөөнөр урагшлан хоёр гараа нуруугаар оруулаад мөрөн дээр эрүүгээ тавин намайг чанга гэгч нь тэвэрчихлээ.

  Энэ үйлдэлтэй нь зэрэгцэн түүнийг өөрөөс түлхэх гэснээ уйлж буйг нь ойлгон, бага ч болов өрөвдөх мэдрэмжиндээ хөтлөгдөх би эсэргүүцэл үзүүлсэнгүй.

        - Чамайг маш их санасан.. Бас биеийн чинь байдал тийм ч сайн байгаагүй болохоор үнэхээр их санаа зовж байлаа.. Эмч нар чамайг бүр ч илүү удаан хугацааны дараа сэргэж магадгүй гэсэн ч.. ингээд хурдан сэргэсэнд чинь баярлалаа. Чамайг сэргэхгүй байхвий, ахиж бидэн дээр ирэхгүй байхвий гэхээс би маш их айсан.

  Яагаад ч юм бяцхан түгшүүр зарлаад байсан сэтгэл минь арай л тайвшрах шиг санагдах юм.. Бас зүрх түргэн цохилоод.. догдлоод ч байх шиг..

 Болохгүй ээ.. Энэ үл таних залуугаас болж.. 

  Өөрийгөө нөхөр минь гэж нэрлээд байгаа хэдий ч, ой санамжнаас минь ор тас арчигдсан залуугаас болж хэтэрхий амархан бууж өгчихөж болохгүй..

    Үл мэдэгдэм дотно мэдрэмж төрүүлэх түүний нуруу юмуу үсийг илээд ч болов тайтгаруулах нууцхан хүсэл дотор минь байх авч өөрийгөө хориглох би түүнийгээ ил гаргасангүй.

       - Хэдий чи намайг бас өнгөрсөн амьдралаа санахгүй байгаа ч, энэ түр зуурынх. Чи минь түр зуур л ой санамжаа гээчихсэн хэрэг. Удахгүй чи санах болно оо, бидний жаргалтай сайхан амьдралын талаар. Бас бидний бие биедээ хэчнээн их хайртайг. 

   Тэр үргэлжлүүлэн чихэнд дуулдах төдийхнөөр шивнэсээр яриагаа өндөрлөснийхөө дараа хоёр мөрнөөс бариад нүүрээ өмнө минь авчирлаа.

   Энэ харц.. Асар олон зүйлсийн илэрхийллийг нэг дор багтаасан мэт хэрнээ ойлгомжгүй хачирхалтай харц..

       - Би чамдаа хайртай, маш их. 

   Угсруулсан үгсийнхээ хойноос түүнийг нүдээ анин өөдөөс бага багаар ойртоход нь би яах гэж байгааг нь төвөггүй гадарлаж цээжинд нь гарынхаа алгыг тулгаж өөрөөс займчлаа.

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now