<11>

755 87 3
                                    


        - Юу? Юугаа балайраад байгаа юм?

        - Та нөхрөө мартсан байж болно. Гэхдээ ийм нандин хүнийг тэгж болно гэжүү? Аймшигтай хүн юм. 

     Түүний өрөөсөн нь өргөгдсөн хөмсөг болоод үл мэдэг жуумалзсан уруул зэрэг нүүрнийх нь илэрхийллээс үзвэл тэр  нэг бол үнэн ярьж байна, эсвэл их сайн жүжигчин юм гэх дүгнэлтийг би хийгээд байлаа.

         - Тэнэгтэхээ больж үз. Би тэгэх хүн биш.

  Хөмсгөө зангидан ширүүн төрх гаргаад шийдэмгийгээр өөдөөс нь эгцэлсээр ийн хэлмэгцээ гараас нь мултрахаар зэхвэл тэр нуруугаар ороосон гарынхаа тэврэлтийн хүчийг нэммэгцээ ар шилэнд хөнгөхөн түлхэлт өгч нүүрийг маань цээжиндээ нааж орхилоо.

         - Одоо та нөхрөөсөө салахгүй юмуу? Осолд орохынхоо өмнөхөн та тэгнэ гэж амласан, бид бараг л хамтдаа зугтах гэж байсан шүүдээ?

    Энэ ер нь.. хэн юм бэ? Хэн болчихоод ийм тэнэг юм яриад байгаа юм? Тэр Жин нь хааччихаав? Хэрэггүй үед хажуунаас салахгүй зууралдаад байдаг байж..

       - Та нөхөртөө биш надад хайртай шүүдээ. Арай бидний хүүхдийг хүртэл мартчихсан юм биш биз?

  Одоо арай л дэндлээ.. Энэ залуу ямар чөтгөрөө яриад байгаа юм бэ? Одоо би өөрийнхөө талаар сайн санахгүй байгаа ч.. арай ч тийм хүн биш гэдгээ мэдэж байна! 

  Энэ намайг бүр нууц амраг битгий хэл нууц хүүхэдтэй болгоод хаячихлаа..

      Ямар үйлдэл гаргахаа эргэцүүлэх аядахын дээр угаас энэ гараас нь мултрах тэнхэлгүй гэдгээ мэдэх тул эсэргүүцэл үзүүлэлгүй чимээгүй зогсож байтал түүний ардхан талд хаалга онгойх чимээ дуулдлаа.

        - Юугаа хийцгээгээд байгаа юм?

  Дараагаар нь сонсогдсон ширүүхэн дуунаар л өнөө залуугийн гараас мултрах оролдлого хийвэл тэр ер тоох шинжгүй байх бөгөөд,

       - Ашгүй нөхөр чинь ч ороод ирлээ.. Одоо учраа олцгоох уу даа? хэмээн чихэнд шивнээд сая нэг юм надаас холдсон ч гараас хөтлөөстэй хэвээр байв.

   Энэ үнэхээр.. үнэхээр үнэнгээсээ яриад байсан юмуу?

       - Хөөе, эхнэрээс минь наад гараа тат!

       Жин харцаа ширүүсгэж, өндөр дуугаар түүн рүү хэдэн үг хаялмагцаа ганц хоёр том алхлаад л бидний урдхан талд ирснээ нөгөө гарын бугуйнаас атгачихлаа.

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now