<16>

698 82 0
                                    



       - Ээжээ, баяртай. Орой хурдан ирээрэй!

  Хүүхдүүдээ маань хацар дээр минь үнсэцгээчихээд цааш гүйлдэн, зорилго нэгт олон сурагчидтай нийлж сургуулийн хашаагаар орохыг харчихаад тэдний өндөрт тааруулан өвдгөө нугалж суугаа би өндийлөө.

  Үнэхээр сайхан мэдрэмж.. Энэ хүүхдүүд намайг бодлогоширлоос минь бага ч болов хөндийрүүлж, инээмсэглэл бэлэглэж чадаж байна..

  Эргэн машины хаалгыг татан суухад Жин намайг ширтэж байснаа юу ч хэлэлгүйгээр урагш харж, машинаа асаан хөдөлсний дараагаар би түүний өвөр дээр буй сул орхисон гараас атгалаа.

  Хальтхан цочисхийнээ нүдээ түргэн түргэн цавчилсаар өөдөөс харах түүн рүү би  инээмсэглэл хаялаж, хариуд нь тэр ч мөн адил урууландаа мишээл тодруулна..

       - Хайраа, уучлаарай. Гэхдээ одоо би чамайг хүргэж өгчихөөд яаралтай нэг тийшээ явах ёстой болчихлоо.

        - Зүгээр дээ.. Ажил гараа юу?

        - Тиймээ, их чухал ажил.. Аль болох хурдан амжуулчихаад хүрээд ирнэ ээ.

         - Тэгж их яарах хэрэггүй дээ. Би яавал гэж, санаа амар явчихаад ир..


***


   Жин намайг компаний үүдэнд буулгачихаад шууд цааш хөдлөх бол харин би хэдийнээ тогтоож амжсан маршрут дагуу явсаар ажлынхаа өрөөнд орж ирлээ.

    Энэ хүртэл өнөөх дасал болсон мэт санагдах ажилчдын хүндэтгэлтэй мэндчилгээ, яриа зэрэг чихнээс холдсонгүй.. 

    Бидний хэн хэн нь бүтэн долоо хоног шахуу энүүгээр үзэгдээгүй болохоор ажил үнэхээр их овоорчихсон гэсэн.

   Тэгээд л Жин үнэхээр завгүй байгаад байгаа байх..

   Би бага ч болов тус болох хэрэгтэй..

  Ийн шийд гаргачихаад бичгийн ширээнийхээ ард залрахад өнөө овоолоостой бичиг цаас арай л нимгэрч багассан харагдана.

  Өөр бусад зүйлсээ нягтлахаар ширээний нүхнүүдийг ээлж ээлжээр нь онгойлгохдоо мөн л ойлгомжгүй олон хавтастай зүйлстэй таарч байлаа.

  Тэгтэл хамгийн доод талын шургуулганд, бөөнд нь үдэж орхисон цааснуудын дор буй бусдаасаа онцгойрч үзэгдэх бүдэг ногоон дугтуйтай зүйл анхаарлыг минь татав.

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now