<10>

854 87 9
                                    


  Би зүгээр л түүн рүү хоосон харц хаялж байснаа хариулт хэлэлгүйгээр эргэж харан дэрэн дээр толгойгоо хаялж хэвтлээ.

  Тэгэхэд Жин хөнжлөөр биеийг минь хучин үсийг маань илэнгээ духан дээр хальтхан үнсчихээд өндийхдөө,

      - Сайхан амраарай. Би хүүхдүүд дээрээ очлоо. Бас.. хэлснийг минь бодолцоорой.. Гуйж байна шүү, өөрийгөө зовоох хэрэггүй гэснийх нь хойноос түүний цаашлан сонстох нам алхаа ба хаалга зөөлнөөр хаагдах чимээ л чихэнд дуулдан үлдэнэ.

  Хэцүү юм.. Би юу ч бодохгүй, юуг ч санахыг хичээхгүй байж чадахгүй нь.. Уучил..


***


      - За, бүгдээрээ хөдөлцгөөе.

   Жин хөгжилтэй гэгч нь инээд алдсаар ийн уриалаад хөдөлгүүрээ асаан машинаа хөдөлгөх бөгөөд жолооны ард буй түүний дэргэд би, харин хойно хоёр хүүхэд маань суужээ..

  Тэднийг сургуульд нь хүргэж өгчихөөд ажил руугаа явцгаах юм гэнэ.

  Замын турш Ёосун байн байн элдвийн зүйлсийг сониучирхан шалгааж, тэр бүрт нь Жин түүртэлгүйгээр хариулах бол Тэжин миний адилаар юунд ч юм санаашран төв царайлж чимээгүй  суух аж.

  Энэ хүүхэд л нэг л хачин.. Долоо хоног уулзаагүй ээжийгээ огт санадаггүй юм байх даа? Тийм ааштай хэрэг үү?

  Машин сургуулийнх нь ойролцоо ирэв бололтой зогсоход хүүхдүүд бидэнтэй салах ёс гүйцэтгэчихээд  бууцгаав.

      - Одоо хоёулаа ажил руугаа явцгаая. Хөөрхөн хатагтайн жолооч Ким Сокжин үйлчлэхэд бэлэн байна.

  Цэрэг цагдаагийн ёслогоо адилаар зүүн гараа өргөн тохойгоор нь нугалж, хуруунуудынхаа үзүүрийг толгойдоо шүргүүлэх Жин ийн хэлэхдээ ч инээсээр..

      - Дуугүй л хөдөл.

   Харин би  залхуутайяа хариулаад цонх тийш биеэ эргүүлэн гадаах орчин руу харцаа тусгах ба түүгээр ийш тийш бужигналдан гүйлдэцгээх хүүхдүүдийн бөөгнөрөөн л харагдаж байлаа..

       - Уг нь чи ингэхээр намайг үнсэж шагнадаг байсан шд.. Заза, дараа чамаас шагналаа бөөнөөр нь авна даа.

  Гоморхонгуй дууныхаа хойноос тэр ашгүй нэг юм бууж өгөх мэт чимээ аядаад жолоогоо атгав.

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now