<15>

810 89 1
                                    



  Би юу гэж хариулах учраа үл олох тул дэмий л түүн рүү алмайрлын харцаар ширтсээр байв..

      - Ээжээ, хэл лдээ. Ахиж биднийг орхихгүй биздээ?

  Харин мөнөөх охины уйлах чимээ арай л намдсан ч, гоморхсон дуу нь чихийг маань сэтэлж орхих шиг л хүндхэн санагдана.

      - Тэжинаа, ээжийгээ битгий зовоогоод бай. Аав дээрээ хүрээд ир.

Ашгүй нэг юм Жины хоолой ардхан талд сонстоход би Тэжинийг түүн дээр очих болов уу гэж бодсон ч тэр харин ч эсрэгээрээ намайг ахин тэвэрч нуруунаас чангаар зууран бүр ч илүүтэй уйлагнах аж.

        - Тэжинаа.. Аав дээрээ хүрээд ир ээ.

  Эцэст Жины санаа алдалттай нь хавсран дуулдах харуусангүй үгс болоод надаас хэзээ ч салахгүй гэсэн шиг наалдаад буй бяцхан охины гунигтайхан хоолой зүрхэнд минь хүрч чадлаа..

  Сэтгэл өвдөж бас... үүний маань илэрхийлэл болж нүднээс нулимс урсаж байна...

  Хормын дараа гэхэд Жины өргөн цээж бидний хэн хэнийг нөмрөн авсан байх ба хоорондоо чангаар тэврэлдээд буй бидний хэн хэн нь уйлж байх шиг..

  Яах аргагүй би зүгээр нэг буруугүй хүн биш.. Ямар хөгийн зүйл хийж орхисноо мэдэх юм алга..


***


  Тэжинийг арайхан тайвширсны дараагаар Жин түүнийг аргадан барин байж арайхийн оронд нь оруулж, унтаг гээд орхимогцоо намайг дагуулан өрөө рүүгээ явлаа.

  Хэдий тав арав алхаад шахуу бид зорьсон газраа хүрсэн ч тэрхэн хугацаа миний хувьд асар удаан өнгөрөх шиг санагдана..

  Байж ядаж байна.. Толгой эргүүлэм эдгээр үйл явдлуудын учрыг хурдан олж бас тэр бүгдийг залруулах юмсан гэхээс..

 Биднийг орон дээр суух явцад хүртэл Жин мөрөөр минь тэвэрсэн гараа буулгасангүй.. Харин ч тэврэлтээ улам чангатгах аж.

 Яг л намайг ямар нэг зүйлээс хамгаалахын хүсэж буй мэт..

        - Жин.. Би..

        - Чимээгүй.. Юу ч битгий хэл. Юу ч битгий бод. Зүгээр л тайвшир.

  Түүний аргадангуй үгс болоод мөрөөр минь дамжин дээшилж үсийг маань илбэх гарынх нь зөөлөн хөдөлгөөн намайг тайвшруулж дөнгөх тул би хэлснээр нь дуу аядлаа.

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now