<7>

848 95 3
                                    



     - Энэ бидний хуримынхаа өдрөөр авхуулсан зураг. Чи санаж байна уу? 

  Ардхан талд сонстох дуунаар нь цочисхийн эргэж харвал Жин өөдөөс малийтлаа инээмсэглэсээр алхаж ирээ харагдана.

      - Надад энэ талаар яриад өгөөч? гэж намуухан дуугаар хүсвэл тэр ч дуртайяа гэсэн аятай толгой дохих ба намайг эргэн өнөөх зураг луу анхаарлаа хандуулахад хэдий нь ард ирж амжсан байснаа бэлхүүсээр гараа оруулан тэврээд мөрөн дээр толгойгоо тавин зогсоод уртаар амьсгаллаа.

     - Үнэхээр сайхан өдөр байж.. Долоон жилийн өмнө, арван сард байсан санагдаж байна. Бидний хурим үнэхээр гайхалтай сайхан болсон. Ганц нэг алдаа гаргасныг маань эс тооцвол.

     - Алдаа?

     - Үгүй ээ, яахав.. Би сандарч яваад санаандгүй бөгжөө алга болгоод.. Дараа нь олсон лдоо.. Бас тэрнээс өмнө хүрмэн дээрээ юм  асгачихаад Жонгүгийнхийг зээлж өмссөн гээд л.. Үнэхээр догдлоод хөөрчихсөн байсан юм чинь.

   Хэрвээ үнэхээр тийм бол дурсамжтай сайхан өдөр байж..

      - Энэ зургийг авхуулахдаа.. чи минь Тэжинийг тээж байсан шд. Гэхдээ мэдэгдэхгүй байгаа биз? 

      - Тийм гэжүү? Ерөөсөө анзаарагдахгүй л байна.

      - Чи л өөрөө тэр үед ичиж санаа зовоод бөөн юм болж байсан даг. Тэгээд л арай гэж хуримаа хийхийг зөвшөөрсөн дөө. Уг нь жирэмслэхээс чинь өмнө амжуулъя гэж бодож байсан ч яалт ч үгүй тэгээд таарчихсан лдаа.

   Хөгжилтэйгөөр инээнгээ ийн тайлбарлах тэрээр үнэхээр л тэр үеийнхээ дурсамжуудыг дотроо зураглан төсөөлж түүндээ бүр үнэмшээд байна уу гэлтэй.. 

  Тэр заримдаа бүр мэргэжлийн жүжигчин ч юм болов уу гэж бодогдох юм..

      - Заза, ойлголоо. Одоо холд.

  Бэлхүүсийг маань ороосон гарыг  хөнгөхөн түлхвэл тэр бас л даварч тэврэлтээ улам чангатгаад хацраа минийхтэй нягт наалдуулчихав.

        - Байз лдаа.. Сайхан байхад чинь.. Би чамд ахиад өөр зүйлсийн талаар ярих уу? Анх Тэжинийг тээж байгаагаа мэдчихээд чи тэрийгээ надад яаж хэлсэн гэж бодно?

        - Хэрэггүй ээ. Сонсмооргүй байна.

        - Би тэгж их ичиж байхыг чинь анх удаа л харсан. Хүүхдээ хийж байхдаа тэгж их ичээгүй хэрнээ дараа нь хэлэхдээ-

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now