<20> [END]

1K 116 11
                                    



  Баярласандаа би бараг дороо дэвхцэх нь холгүй хөөрч байлаа..

  Сая нэг юм цээж онгойж, одоо л бүтэн амьсгал авч буй мэт таатай санагдана..

    Өнөө зурвасыг дугтуйнд нь буцаан хийчихээд гартаа чанга гэгч нь атгасаар өрөөний хаалгыг татах би юун түрүүнд өнөө Намжүүн гэгчийг эрэхээр шийдэн лефтний өмнө ирээд байлаа.

   Удалгүй лефтний дээдхэн талд байрлах лазеран гэрэл нэгээс өгсүүлээд дөрвийн тоог зааж, хаалга нь аажмаар онгойход золоор ч гэх үү тэнд хайж буй хүн маань ганцаар зогсож байсан юм.

  Би ч цаг алдалгүй дотогш орон, өөдөөс минь гайхсан байртай ширтэх түүнтэй зэрэгцэж зогслоо.

   Хаалга хаагдсан даруйд би өнөө дугтуйг түүний өөдөөс сунгаж нүд рүү нь эгцлэн ширтэхдээ,

        - Ким Намжүүн, энэ бол миний чамд өгөх сүүлчийн бэлэг хэмээн  шийдэмгийгээр дугарав.

         - Юу юм?

  Намжүүн мөрөө хавчин толгойгоо гэдийлгэхдээ нүдээ аньж хальтхан санаа алдсанаа,

         - Хэрэггүй дээ, юу байгааг нь би мэдэж байна гэж намуухан дуугаар хариулав.

         - Юу? Чи яаж?

        - Зүгээр л мэдэж байна, олон жилийн өмнө чамайг сайн мэддэг байсан хүний хувиар. Чамд ахиж саад болсонд уучлаарай, энэ бүх тэнэглэлээ зогсоох ёстой гэдгийг би ухаарсан. Наадхаа уншаад чи ойлгосон байх, би эхнэр хүүхдээсээ салчихсан. Үнэндээ бид үл ойлголцчихсон байсан лдаа. Гэхдээ өчигдөрхөн тэдэнтэй холбоо тогтоогоод, бараг л учраа олох гэж байгаа гэхэд болно. 

   Лефтний хаалга онгойход дотогш орж ирэх гэж байсан хүмүүс түрхэн дороо зогсох би Намжүүн тэдний зүг нүдээ ирмэснээ нэг гэх товчлуур дээр дарж, хаалга ч эргэн хаагдлаа.

  Энэ удаад тэрээр муухан мишээснээ хоёр гараа халааснаасаа гарган мөрөн дээр минь тавиад,

           - Ажилчдыг чинь буруугаар ойлгочихгүй гэж найдаж байна. Бас чамд баярлалаа, чиний зөвлөгөөнүүдийн ачаар би эхнэртэйгээ эргээд нийлэх гэж байна. Зарим үед хэн нэгнийг алдахгүйн тулд ухаалгаар буулт хийх ёстой юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Яг л тэрэн шиг би чамайг ч бас алдмааргүй байна, сайн найзаа. Тийм болохоор ингээд бүхнийг өндөрлье. Жин та хоёрыг сайхан хос гэдгийг би анхнаас нь хүлээн зөвшөөрчихсөн байсан ч тэр үед дэндүү ухаангүй байсан болохоор буугаад өгчихөж чадаагүй юм. Бас саяхан өөрийнхөө уурнаас болоод гэр бүлд чинь садаа болчихлоо. Уучлаарай, энэнээс өөр хэлж чадах юм алга хэмээн тайвнаар учирлах аж..

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now