<8>

830 98 1
                                    


  "Хайрт эхнэр минь, сайхан амарсан биздээ? Нөхрийнхөө дэргэд унтсан юм чинь мэдээж сайхан л амарсан байх. Хайрт нөхөр чинь хөөрхөн хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөхөөр явлаа. Дараа нь ажлаараа орохгүй бол болохгүй нь. Тэгээд чадахаараа хурдан ирнэ ээ! Чи минь битгий ганцаардаарай. Намайг санаад байвал залгаж болно шүү, хоёр тэнэгт хэлээд?

 Хайртай шүү, үнсье ;*

 Жич: Тэр хоёрт битгий их ойртоорой."

   Өглөө сэрэхэд өнөөх чинь хажууд ийм захиа үлдээгээд яваад өгч. Ганцаараа сэрсэн болоод ч тэр үү нэг л сонин санагдаад байх чинь? 

  Тэр бас юун ч сүртэй захиа энээ тэрээ бичдэг юм.. Түр л явсан байж.. Тэр хоёр дүү нь яг ямархуу юм бол? Лав л их сахилгагүй дэг ээ.. Тэдэнтэй ч бас ярилцаад үзэхэд гэмгүй байх. Чадахаараа л олон зүйл олж мэдмээр байна.

      Өрөөнөөс гараад орчноо судлан хэсэг тэнүүчилж байгаад олж нээсэн шатаараа доош буух явцдаа өнөө хоёрын нэгтэй нь таарчихлаа.

       - Нүүна, сэрчихээ юу? Сайхан амарсан биздээ? Өвдөөгүй биз?

   Дорхноо инээмсэглэн ам нээх түүнтэй мэндлэх аядчихаад хамтдаа цааш удаанаар алхах явцдаа би эргэн тойрноо сониучирхан ажиглангаа түүнтэй үг солив.

       - Чамайг хэн гэлээ?

       - Тэхён. Ким Тэхён, нөхрийн чинь хамгийн царайлаг дүү шүү.

       - Та хоёр ч бас энд амьдардаг юмуу?

   Тэхён дороо зогсон өөдөөс их л гайхсан байртай харж байснаа хоёр гараа өмднийхөө халаасанд хийн хоолойгоо зассаар ам нээв.

        - Таныг гэнэт ийм болчихсон гэхээр.. биднийг хүртэл мартчихсан гэхээр үнэхээр сонин санагдаж байна шүү. Тиймээ, Хусог хён бид хоёр тантай, таны нөхөртэй бас хүүхдүүдтэй чинь амьдардаг. Ер нь бол Жин хён бид хоёрыг үйлчлэгч гэж нэрлэдэг лдээ. Гэхдээ энэ ч бараг үнэн, бид хоёр танайд ажиллаад хариуд нь ахаар тэжээлгэдэг юм.

   Яриан дундаа байн байн инээд алдах тэрний талаар анхны дүгнэлтээ би хийж амжлаа.

  Ким Тэхён. Тэр бол Ким Сокжины бага дүү. Гаднаасаа  л хөгжилтэй, сахилгагүй юм шиг харагддаг энэ залуу бас их цайлган зантай бололтой.

       - Нүүна, та өлсөж байгаа л биздээ? Жин хён өөрийн гараар танд зориулж хоол хийгээд орхичихсон байгаа. Та цадталаа идээрэй? 

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now