<14>

801 99 6
                                    



   Яагаад тэр хачин этгээдийн ярьсан утгагүй зүйлс одоо ч бодолд эргэлдээстэй байгаад байгаа юм бол? Үнэхээр.. тэр өнөө Ким Намжүүн гэгч нь мөн байсан ч хэлсэн үгс нь бүгд худлаа.. Байж боломгүй юм.. Би тийм тэнэг хүн биш.. байлгүй дээ..

   Жиныг ирэхээр нь ярилцаж учраа олно гэж төлөвлөөд орны харалдаа байрлах ханын жижиг цаг руу ширтэж суух би..

  Тийн хором тоолж суутал хорин хоёр цаг орчимд нэг юм хаалга татах чимээ дуулдсанаар санаснаа хэрэгжүүлэх мөч ч ирлээ..

  Жин над руу ядаж хялам ч хийлгүйгээр шууд л том том алхалсаар дэргэдүүр өнгөрч, хувцасны шүүгээний урд очиж хаалгыг нь онгойлгоод юу ч юм хайн доторхийг нь төвөнхөх аж.

  Дараагаар нь солих хувцас бололтой хэдэн зүйлс шүүрэн авч гартаа хаман атгаад хаалга тийш алхаж эхэлмэгц нь яг л энэ мөчийг анаж байсан би ухасхийн босож түүний замд хөндөлсөн зогсов.

  Хөндийхөн харц өөдөөс хаялах түүнийг хажуу тийш алхахад би аясыг нь даган ахин урд нь зогсоод яасан хэмээх хүйтэн үгсийг нь үл тоон тэрнийг тэврэн авлаа.

   Цээжинд нь наалдаж нурууг нь хоёр гараараа чангаар ороох явцад тэр хөдөлгөөн үл хийх ба зүрхнийх нь түргэн цохилт чихэнд тодоос тод дуулдана..

        - Их ажилтай байгаа юу? Ядарсан уу? 

  Эелдэгхэн дуугаар ийн асуухад минь тэр хариулт хэлсэнгүй..

        - Өчигдөр болсон явдалд уучлаарай.. Би тэгж хэлье гэж бодоогүй.. Санаандгүй л тийм зүйл хэлчихсэн. Үнэхээр уучлаарай.. чамайг уурлуулсанд..

  Харин үүний хариуд Жин өнөө хувцаснуудаа шалан дээр унагаад нуруугаар гараа оруулан эвтэйхэн гэгч нь зөрүүлж тэвэрлээ..

       - Зүгээр дээ, харин намайг уучлаарай.. Би хэтэрхий түргэн зан гаргачихсан, ер нь дандаа л тэгдэг. Үнэндээ би уурлаагүй ээ, зүгээр л түргэдчихсэн юм. Харин чи уурлахаараа намайг тоохоо больчихдог болохоор өөрөө ингээд иртэл чинь хүлээе гэж бодож байлаа. Ашгүй энэ удаад би тэгж их хүлээсэнгүй.

  Үл ялиг инээд алдах зуураа намуухан дуугаар ийн тайлбар хийх тэрээр үнэхээр л үнэнээ өчиж байгаа бололтой..

 Ядаж л уурлаагүй нь яамай даа..

        - Бид ер нь өмнө нь олон удаа муудалцаж байсан уу?

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now