<12>

853 91 1
                                    


        - Юу вэ? Энэ хэнийх юм?

   Дотогш орж ирээд зогсоцгооход Жин гаран дахь дэлгээстэй шүхрээ хумин газарт тавьчихаад нурууг минь бүтээсэн хүрмийг ажих зуураа гайхсан байртай асуулаа.

        - Аан.. Сая гадаа нэг танихгүй хүн өгчихөөд явсан юм.

     Жин багахан урагшлаад л урдхан талд минь тулж ирснээ хоёр гараа мөрөөр давуулж мөнөөх хүрмийг эвтэйхнээр тайлан авч хэсэг ажсанаа хөмсөгөө атиралдуулан,

        - Эрэгтэй хүнийх байна шд.. Ямар үхлээ эрсэн амьтан нь миний эхнэрт ойртдог байна аа? гэж үглэсээр хойш ухарлаа.

    Дараагаар нь тэр мөнөөх хүрмийг ганц нугалан эвхсэн болчихоод газарт унагаж, өөрийнхөө гадуурхыг тайлан өмнөхийнх нь оронд нөмрүүлж өгөхдөө нөгөө л нэг инээмсэглэлээ урууландаа тодруулсан харагдана..

      - Үнэхээр л энэ хөөрхөн эмэгтэйг ганц хором ч ганцааранг чинь орхиж болохгүй нь.. Чамайг минь хүн амьтан оролдоогүй биздээ? Хэрвээ тэгсэн бол би тэр хүнийг чинь хэн ч байлаа гэсэн газрын хөрснөөс арчаад өгнө гэж мэд.

   Хэдий тэр одоо ч инээмсэглэсээр ингэж хэлж байгаа ч хоолой нь цаанаасаа л нэг уурсангуй байх шинжээ үл алдана.. 

      - Тэгээгүй дээ. Онц юм биш болохоор орхи. 

      - Ер нь чамд танихгүй хүн ойртвол шууд надад хэлээрэй, за юу?

      - Ойлголоо доо.


***


    Маргааш нь гэртээ амрахаар тохиролцсон өдөр байсан тул Жиныг хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөр явсан хойгуур багын найз маань гэх хүн буюу Ина надтай уулзахаар ирсэн байлаа.

       - Та хоёрын балай дүү нар  хүүг чинь харж л байг. Хоёулаа тухтай суугаад ярилцъя.

   Ялимгүй инээмсэглэсээр ийн санаачлага гаргах тэрээр унтлагын өрөө лүү маань намайг дагуулан орж, бид орон дээр зэрэгцэн сууцгаагаад ярилцаж эхлэв.

      - Тэгэхээр.. одоо л нэг юм тухтай уулзалдаж байх шив. Ааштай нөхөр чинь бараг чамайг бараг эмэгтэй хүнтэй хардах нь хүртэл холгүй болохоор өмнө нь би хүртэл чамтай нэг их олон уулзалдаж чаддаггүй байсан шүү.

  Хоёр гараас атгаад савчуулан хөдөлгөх зуураа их л хөөрсөн байртай ийн ярих Инаг би чимээгүйхэн ажиглаж байгаад байдаг л нэг хүсэлт буюу, миний бас бидний талаарх зүйлсийг асуулаа.

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now