<5>

862 88 5
                                    


  Жижигхэн биетэй бяцхан хоёр хүүхэд уралдаж гүйлдэж ирцгээгээд биед минь наалдан гуя болоод бэлхүүс хэсгээр тэврэх бөгөөд би юу хийхээ үл мэдэн дэмий л тэднийг ажиглаж байлаа.

      - Ээж.. Та ямар их уддаг юм бэ? Таныг зөндөө санасан. 

      - Ээжээ.. Та хаана байсан юм бэ?

  Үгийн зөрөөгүй л тэд хэл амаа ээдрүүлсээр ийн хэлцгээгээд цурхиран уйлцгаах ба би одоо ч юу хийхээ үл мэдсээр байгаа хэдий ч ямартай ч хамгийн эхэнд зөв гэж бодсон үйлдлийнхээ дагуу хоёр гарынхаа алгыг тэдний нуруун дээр тавьлаа.

       - Миний хүүхдүүд, ээж нь аймар их ядарчихсан байгаа болохоор аав дээрээ хүрээд ир.

  Жин дэргэд явган суугаад тэдний зүг хоёр гараа дэлгэн аргадангуйгаар ийн хэлэх боловч тэр хүүхдүүд надаас ер салах шинжгүйгээр өмдөнд минь нүүрээ наан юу ч юм шулганасаар..

  Аврал эрэх мэт биднийг тойрон хүрээлээ хүмүүсийн зүг харцаа тусгавал Жин юу хийхээ үл мэдэн санаа алдаж толгой гудайлгах ба бүгд л гэмшсэн царай гаргаж байснаа Хусог, Тэхён гэгч хоёр нь овоо нэг юм хүрч ирж тэднийг эвтэйхнээр надаас холдуулав.

      - Алив, ахын дүү нар одоо унтахгүй бол маргааш хичээлтэй шүүдээ. Ээж нь ч бас амраг.

      - Гэхдээ ахаа, маргааш амралтын өдөр. Бас унтах цаг болоогүй байна.  

  Тэхёныг доош суун хоёр тохойноос нь бариад эвлэгхэн хэлэхэд нөгөөхөөсөө арай нас бага бололтой хөвгүүн нь нулимсаа нудраад түүнд хариу цохилт өгчихлөө.

       - Гэхдээ.. Сая та хоёр дүүтэйгээ цуг унтах гэж байсан шүүдээ?

  Тэхёныг бантсандаа хэсэгхэн чимээгүй байснаа ингэж хэлэхэд хөвгүүн түүний гараас мултарч эргэн над дээр гүйн ирэх нь тэр. 

       - Ээжээ.. Таныг зөндөө их санасан. Яагаад алга болчихсон юм бэ?

  Үргэлжлүүлэн гомдоллосоор байх түүнд хариулж л чадалгүй хий хоосон амаа ангалзуулж байтал эгч бололтой охин нь хүрч ирэн хөвгүүнийхээ мөрөн дээр гараа тавиад,

      - Ёосунаа, миний дүү хоёулаа Соктэ дээр очицгооё. Ээжийг ядрахаа болихоор уулзъя, за юу? хэмээн нулимсаа нударсаар хэлэв. 

  Тэгтэл Ёосун хэмээх тэр хүү толгойгоо өргөн ахин нулимс цийлэгнэж орхисон нүдээрээ өөдөөс минь бүлтгэнэтэл ширтсэнээ,

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now