<4>

928 105 2
                                    


       -  Миний эхнэр хэтэрхий юм бодоод хэрэггүй шүү. Угаасаа хөөрхөн хүүхдүүдээ харахаар сэтгэл чинь сэргэчихнэ.

  Элдвийн бодолд автахдаа ахин нүсэр зүйлс бодохгүйн хичээн орон дээр хэвтэх зуур нөхөр гээч хүн маань нимгэн хөнжлийг мөр давуулан хучиж өгөхдөө ийн хэлэв.

     - Цаг эрт байгаа ч гэсэн одоо унт даа. Чи минь сайн амрах хэрэгтэй.

  Дараагаар нь түүнийг духан дээр үнсэхэд би тайвшрахыг хичээгээд байсан тул энэ удаад хариу үйлдэл үзүүлэлгүй зүгээр орхиод нүдээ аньлаа.

      - Хайраа..

  Заваан нялуун юм.. Бас юу гэх гэсэн юм бол доо?

      - Хайраа лдаа..

   Би ч бас ийм биш гэж хэлээч?

       - Хөөе, миний эхнэр ээ.

       - Бас яах гээд байгаа юм бэ?

   Биеэ аажмаар эргүүлэн түүний зүг харцаа тусгавал нурууны ардхан талд суугаа өнөөх чинь хошуугаа унжуулан эгдүүтэй нь аргагүй царай гаргасан байлаа.

       - Цуг унтъя тэгэх үү?

       -  Яасан ч үгүй шүү.

  Түүний гуйлтыг няцаан дорхноо ширүүн царай гаргаад ийн хэлвэл тэр,

      - Гуйя лдаа.. Чамайгаа тэвэрмээр байна шүүдээ.. Бүтэн долоо хоног ганцаардаад үхэх шахсан байхад.. хэмээн нялуухан дуугаар үргэлжлүүлэн хэлээд мөрөө сэгсчин эрхлэх аж.

  Эгдүүтэй юм.. Магадгүй би анх удаа л ийм хөөрхөн царай харж байгаа байх..

       - Ганц л удаа шүү.

  Бүтэн нүүр өгчихгүй гэсэндээ хайнгадуухан хариулчихаад дорхноо нүүрэнд нь тодрох инээмсэглэлийг хальтхан хармагцаа би эргэн түүн рүү нуруугаа харуулж хэвтлээ.

  Тэр ч түргэхэн хөнжилд шурган орж ирээд ар нуруунд цээжээ наан бэлхүүсийг минь баруун гараараа ороон чангахан тэврэв.

       - Сайхан амраарай, хайртай шүү. 

  Чихэн дээр ийн шивнээд эрүүгээ мөрөн дээр тавьж тайвнаар амьсгалах зуураа сул гараараа үсийг минь зөөлнөөр илбэх энэ хүн..

  Чухам хэн гэдгийг чинь бас ямар хүн болохыг чинь  мэдмээр байна.. Бас өөрийнхөө тухай ч..


 ***


-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now