<6>

878 96 1
                                    


    - Миний хайр сайхан амарсан биздээ? Ерөөсөө өвдөөгүй биз?

  Эелдэгхэн дуу хоолойг сонсож өглөө угтахад хамаг сэтгэл сэргэж, зовиур бүхэн минь цаанаасаа л ор мөргүй хөөгдчих шиг болно.

     - Өвдөөгүй ээ.

  Нойрмоглон дугараад нүдээ нухлангаа биеэ эргүүлж дээш харан хэвтвэл тэр духыг минь илэн үнссэнээ,

     - Миний хайр унтвал унт аа. Би юмнуудыг чинь янзлаадахъя гээд эвтэйхнээр өндийн хөнжлөөс гарч орноос буугаад хаалганы дэргэд тавьсан өнөө тортой зүйлээ авлаа.

  Чадвал эргээд унтъя гэж санан нүдээ анивал тэр зүүн гар талд багахан чимээ гаргаж юу ч юм ухаж төвөнхөж байснаа,

     - Хайраа, маргааш алийг нь өмсөх юм? гэж асуух нь дуулдах ба арай ч нойрсчихоогүй байсан тул нүдээ аажмаар нээн урдахаа харвал өнөөх чинь орны хажуугийн шүүгээний урд завилан сууж байх ба дээш өргөсөн хоёр гараас нь хар болон ягаан өнгийн хөхөвчнүүд унжаастай харагдана.

  Энэ бүр намайг өдөөд байна, тийм үү?!

      - Болиод өгөөч, тэнэгээ! Жоохон ч болов ичээч!

   Чангахан дугараад хөнжлийн үзүүрээс атгасан гараа дээшүүлж толгойгоо бүтээмэгцээ би цагаан цамцныхаа энгэрээс татан шагайж өмссөн зүйлээ шалгалаа.

   Новш гэж.. Би цээж нүцгэн байна.. Арай энэ миний дотуур хувцсыг тайлаад авчихсан юм биш байгаа?

     - Хайраа, гайхаад хэрэггүй дээ. Бидний хооронд нуух юм юу ч байхгүй гэж би чамд хэлсэн шдээ. Чамайг ухаангүй байх хойгуур нөхөр чинь л ариун цэвэрт чинь анхаарч дотуур хувцсыг чинь хүртэл сольдог байсан шд. Угаасаа чи минь ямар цэвэрч хүн билээ дээ?

   Ахиад л.. Ичиж үхмээр юм! Болиод өгөөсэй..

      - Чиний дуртай өнгө хар лдаа, гэхдээ хайрд нь ягаан илүү таалагддаг. Чи минь сайхан биетэй ч гэсэн ягаан дотуур хувцас өмсвөл бүр халуухан харагддаг.

   Бурхан минь гэж, хэн нэгэн энэ хүнийг дуугүй болгоод өгөөч! Үгүй бол би ахиад хаа нэг газрыг нь гэмтээхэд хүрэх нь!

      - Эхнэр минь.. Нөхөр чинь үнэхээр тэсэж чадахгүй нь ээ!

   Хүндээр санаа алдахтай нь зэрэгцэн сонстох хачин аймшигтай нялуун хоолой.. 

   Хормын төдийд, нүдээ дөнгөж нээх зуур л тэр хэдий нь ахин дээр минь гарчихсан байх ба хөнжлийг хуу татан сөхөөд хоёр мөрнөөс барин хачин улангассан гэмээр харцаар өөдөөс ширтэнэ.

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now