<3>

1K 110 2
                                    


      - Хайраа, чамайгаа ямар их санасан гээч. Дэргэдээс чинь огт холдоогүй ч гэсэн энэ эгдүүтэй хоолойг чинь сонсохыг үнэхээр их хүсэж байлаа.

  Нялуухан дууг нь сонсох тусам дургүй хүрэх шиг болж нүүрээ бүтээсэн хөнжлөө огцом сөхөхтэй зэрэгцэн тэр ч түргэн хөдөлж дээр минь гарах бөгөөд толгой болоод хөлний хоёр талд тохой болон өвдгөөрөө тулаад дээрээс тонгойн нүд рүү эгцэлж ширтсэн байрлалд ирчихэв.

      - Чамайг санаад галзуурах шахсан.. Гэхдээ чи минь ингээд удахгүй зүгээр болчих юм чинь нөхрийнхөө гомдлыг сайн тайлах юм байгаа биздээ?

  Энэ одоо гаж донтон юмуу хаашаа юм?! Бид эмнэлэгт байгаа биздээ? Тэр зүгээр л.. сэтгэцийн өвчтэй гаж донтон юм байна!

  Хамаг биеэр халуу дүйгэн, дам ялангуяа нүүр хэсгээр аймшигтай ихээр улайх нь мэдрэгдэхэд би ичиж буйгаа хүлээн зөвшөөрчихөж чадсангүй..

  Зүгээр л айх бөгөөд бухимдах сэдэл дотор минь хосолж буй тул ингэж байна гэж өөрт итгүүлэхийг хичээсээр юун түрүүнд хоёр гарынхаа алгаар нүүрээ дарлаа.

      - Энэ ичимхий эмэгтэйг хараад байгаарай. Ийм үедээ чи минь бүр ч илүү хайр татмаар байдаг.

      - Цаашаа бол! Надаас хол бай!

      - Хайраа, чиний сэтгэл ч бас хөдөлж байгаа биздээ? Аргагүй шүүдээ, нөхрийгөө хараад сайхан л байгаа биз? Битгий ич ээ. Бидэнд нууж хаах юм угаасаа байхгүй шүүдээ.

   Бүлээн амьсгал нь гарын ар хэсэгт мэдрэгдэж, эрхлэнгүй дуу нь чихний ойролцоо сонсогдоход би цочсондоо бас эсэргүүцэл үзүүлье гэж сэрэмж авч байснаасаа болоод хөлөө нугалан өвдгөө дээш өргөж түүний эмзэг газарт цохилт өгч орхилоо.

    Ярвайж ёолсоор тэрнийг надаас салан хажуу тийш эвхрэн хэвтэхэд би ч боломжийг ашиглан түргэхэн түүнээс займчилж өндийн орноос буув.

       - Гаж донтон минь надад ахиж битгий ойртоорой!

  Ичих мэдрэмж, бухимдах сэдэлтэй холилдох уг нөхцөлд ийн чангахан дуугарчихаад би чадлаараа түргэн түргэн алхалсаар хаалга татан гадагш гарлаа.

   Хамаг бие чилчихсэн болохоор хөдлөхөд бага зэрэг хэцүү байгаа боловч, яг л дөнгөж саяхан хөлд орсон нялх хүүхэд шиг эрх дураараа хаашаа ч хамаагүй гүймээр санагдах нь хачирхалтай.

  Хэрвээ тэр залуугийн хэлсэн зүйлсийн ядаж зарим нь үнэн бол би долоо хоног ухаангүй байсан гэсэн. Тэгэхээр ийм байдалтай байх нь аргагүй л байх.

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now