<19>

713 87 3
                                    


 Жин хоёр гараа нуруунаас минь аажмаар салган хөндийрүүлээд хацар дээр маань аваачин өөдөөс эгцлэх ба тэрхэн үест хоёр бие рүүгээ нулимс дүүрэн нүдээр ширтэх бид духаа хооронд нь үрчингээ инээмсэглэцгээв.

        - Мэдэж байна. Тэр үед ямар нэг шалтгаан байсан болоод л гараад явсан гэдгийг чинь. Бас хэзээ ч ахиж биднийг орхихгүй гэдгийг чинь. 

        - Би чамд хайртай. Чи намайг ахиад өөртөө дурлуулж чадсан.

        - Би чамд өдөр болгон шинээр дурладаг гэж хэлсэн шүүдээ. 

        - Тиймээ, одооноос би ч бас тэгэх бололтой.

         - Ядарч байна уу? Хэвтэцгээе.

  Түүний санаачлага надад ч мөн адил таатай санагдсан тул би дуртайяа зөвшөөрч, бид хамтдаа хойшлон, чангаас чангаар тэврэлдэн хэвтэцгээлээ.

       Энэ өргөн цээж, дулаахан энгэрт тэврүүлэх юу юунаас илүү тааламжтай..

         - Надад чамд хэлээгүй нэг зүйл байгаа. Чи мэдмээр байна уу?

         - Сайн уу? Муу юу?

         - Муугаас ч илүү муу.

         - Тэгвэл хэлэх хэрэггүй дээ. Бидэнд хангалттай олон санаа зовох зүйл байна. Зүгээр л унтацгаая.

           - Ойлголоо.. Сайхан амраарай. Би чамдаа хайртай, хамгаас илүү..

   Түүний үгс бүдэгхэн дуулдан зовхи ч даагдахаа байж эхлэхэд би зүүдний ертөнцдөө зочиж буйгаа ухаарлаа..

  Одоо ч өнөө харанхуй ертөнцдөө гацаж, хөдөлж ч чадахгүйгээр газар хэвтэж буй миний нүдэнд нэгэн зүйл өртлөө.. Асар жижигхэн цагаан  зүйл.. 

  Тэр зүйл магадгүй гэрэл байх. Тэгээд мэдээж гарцаар гэрэл тусна..

   Хэрвээ тийм бол би тийшээ явах хэрэгтэй юу? Тэр гэрэл миний аврал мөн болов уу?

   Хэдэнтээ бодож өөрийнхөө хар бараан бодолтой тэмцэлдсэнийхээ эцэст би ямартай ч тийш очихоор шийдэн өндийлөө.

   Гэсэн ч би хөдөлж чадсангүй..Учир нь юу болох нь үл мэдэгдэх зүйлс хөлнөөс минь тавихгүйгээр зуурчихаж, хэзээ ч тавихгүй мэт чангаар..

  Тэр зүйлсээс мултрахыг хичээн байдгаараа тийчигнэж савчих авч нэмэр болсонгүй.

Урд минь гэрэл байсаар байхад би хөдөлж чадахгүй нь..

  Яаж эндээс мултрах вэ? 

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now