<17>

695 83 7
                                    



         - Энэ талаар ярьж болох эсэхээ мэдэхгүй байна.

         - Надад тус болж байна гээд бодоод ярьчих. Яг үнэнээр нь.

  Ятгалга минь тус болж Жонгүг миний бүхий л асуултуудад хариулж, надад олон зүйлсийн талаар дэлгэрэнгүйг ярьж өглөө.  

  Жин ирснийхээ дараагаар Жонгүгт намайг гэрт хүргэж өгөхийг даалгачихаад өөрөө өнөө л ажлаа үргэлжлүүлэн хийсээр үлдэв.

  Машинаас буун гэрийнхээ үүд хүртэл хүргүүлэх хүртлээ би мөн л Жонгүгийг олон талаас нь шалгаасаар..

  Дараа нь би өдөржин гэрийн мухар сахьдаг Тэхёныг бас дүү Жиминийгээ ч мөн адил тус бүрт нь байцаалаа.

 Одоо Хусогийг ирэхийг хүлээж байна.

 Эцэст нь хүн бүрээс сонсож сурагласан зүйлсээ нэгтлэн цэгцэлж эрсэн хариултаа олохыг хичээн хоосон өрөөгөөр ганцаар холхино.

  Тэгэхээр Намжүүний хэлснээр бол ахлах сургуулийн хоёрдугаар ангид бид үерхэж эхэлсэн. Тэгээд тэр үеэр Жин ч надтай дотносож дараа жил нь гэхэд би Намжүүнд биш тэрэнд сайн болчихсон байж.

  Дараа нь Намжүүн бид хоёр байнга маргалдах болж, тэр энэ талаар мэдчихээд биднийг орхиё хэмээн санасандаа гадаадад сурахаар болсон. Тэгээд энэ тухайгаа дуулгаж над руу захиа илгээсэн ч тэрийг нь Жин надаас урьтаж аваад хаа нэгтээ нуучихсан. Эсвэл бүр хаячихсан ч байх. Ямартай ч тэр захиа нь надад ирээгүй. 

  Хэрвээ ирсэн байсан бол би яах байсан бол? Угаасаа миний хариулт өөрчлөгдөхгүй л байсан шүүдээ.. Би тэр үед ч бас Жиныг сонгох байсан гэдэгтээ итгэлтэй байна.

  Ингээд Намжүүн явснаар Жин бид хоёр жинхнээсээ үерхэж эхлээд, гурван жилийн дараа гэрлээд одоо саяхныг хүртэл амар тайван амьдарч байж.

  Тэгээд бараг хоёр юмуу гурван сарын өмнө Намжүүн эргэж ирснээр бүх зүйл эргэж эхэлсэн.. 

   Тэр ердөө л Жинээс болон надад өшөрхөж уурласандаа эргэж надтай харилцаагаа сэргээхийг хүссэн байх.

  Үнэхээр сэтгэл нь хувираагүй байсан ч гэлээ бүхэл бүтэн арван жил өнгөрчихөөд байхад.. аймшигтай хүн юмаа?

   За тэгээд л бидний уулздаг болсныг мэдчихээд Жин мэдээж уурласан байж таараа. 

-Who am I?- [END] || JINWhere stories live. Discover now