✅Зуны эхэн сард хотоос зайдуухан байх жижиг тосгонд эмээ дээрээ ирэх тэр охин амьдралыг ямар гайхалтай баялаг гэдгийг мэдрээгүй яваа нь тэр. Хотын эрх танхил охин уулс модоор хүрээлэгдсэн бяцхан тосгонд ирэх тийм ч таатай байгаагүй нь охины царайнаас илт мэдрэгдэнэ. Учир нь алслагдсан ойн дундах жижиг тосгон тийм ч сайхан харагдсангүй нь үнэн байлаа. Тэнд зөвхөн харанхуй шөнө нь их байсан юм. Нарны туяа эгц дээрээс тусах тэр цагт л өдрийн цаг нь эхлэх аж.
"Урам аа сайн явж ирэв үү" Хуучны модон байшингийн урдах саадан дотор сандал дээрээсээ гараа даллах тэр настай эмэгтэй нүүр дүүрэн мишээн сууна. Магадгүй ач охиноо дахин харсан эмээгийн сэтгэл хөөрсөн нь энэ байх. Гэвч тэр хий мэдий л түүнийг нааш алхах мөр бүрийг няхуур харан сууна. Учир нь хадагтай Инна/Урамын эмээ/ -ын хоёр хөл мэдээгүй болоод удаж байгаа нь энэ байв. Магадгүй охины ирсэн шалтгаан энэ ч байж болох юм. Эмээгээ асрах нь ач охины үүрэг билээ.
"Сайн сууж байсан уу. Эмээ минь" Охин тэргэнцэр дээрээ суух эмээгээ харан гараа даллан урдаас нь инээмсэглэн алхана.
Эмээ: Тэгэлгүй яахав охиныгоо ирж яваа гэх сургаар эмээ нь чамд зориулж олон зүйл бэлдсэн. Замдаа их ядарсан байлгүй орцгоох уу" эмээгийнхээ тэргэнцэрийн араас түрэн алхахдаа охин.
"Тиймээ их хол замыг туулсан шүү. Анх удаа л модон дундуур морьтой явж үзлээ. Намайг авчирч ирсэн ах байгаагүй бол би ч амьтны хоол болох байсан байх даа. Үнэхээр аймар" эмээ чимээгүйхэн явсаар байшингийн дотогш орцгоов.
----------Урамын талаас------
Бид хоёр хамтдаа олон зүйлийг амжуулсан. Хуучны байшин ч гэлээ бүх зүйл нь чамин нэг л ойр дотно мэдрэмж намайг угтана. Эмээгийнхээ бэлдсэн олон хачираар ширээ засаж хамар сэтлэм үнэртэх загасны шөлөө ширээнийхээ гол байрлуулав. Хамтдаа хооллох явцдаа олон зүйлийн тухай ярилцана. Удалгүй өнөөх л харанхуй тосгоныг бүрхэв.Би: "Би өдөр энд ирсэн шүү дээ. Ийм хурдан харанхуй болчих гэж. Дөнгөж л 18цаг болж байна. Энэ яг юу гээчийн газар вэ. Магадгүй нар өндөр уулын араар орчихсон болохоор эрт харанхуй болдог байх лдаа ийм үү эмээ." Сониуч зандаа хөтлөгдөн тэсэлгүй ам нээсэн нь энэ байв. Харин эмээ цонхоор гунигтай харцаар харан санаа алдах нь надад шууд л мэдрэгдсэн юм.
Эмээ: "Урам охин минь чи энд хэр удах вэ" санаа нь зовсон байртай асуухад
Би: Ммм магадгүй 3сар болох байх. Таныг хүсвэл 2сар.
YOU ARE READING
Secret_village ||Completed
Romance#Үлгэр -Эрт урьд хэний ч мэдэхгүй тэр ертөнцөд шулмын хар хүч, хүний ариун цагаан сэтгэлээс тогтсон хоёр төрлийн хүмүүс оршин тогтнож байсан юм. Нэгэн өдөр харын шулам эгэл жирийн бүсгүйд дурлаж тэд хамтдаа олон сайхан дурсамжийг бүтээцгээнэ. Гэвч б...