Chapter: 17

159 18 0
                                    

Цаг хугацаа өнгөрсөөр л....

Сэргэлэн цовоо Жон Урам хаашаа алга болчихов гэж хүн болгон гайхна...

Сөүлийн их сургуулийн нэг дүгээр дамжааны оюутан Жон Урам гэх шүүгээнд дэвтэр номоо үлдээн гадуурах хүрмээ аван гэрийн зүг зам даган алхана.

Гэртээ очмооргүй байна.

"Тарчихсан юм уу. Би хүргээд өгье суучих." Хар машины цонхоор эелдэгээр санал тавих энэ залуу бол манай сургуулийн дээд дамжааны ах. Тэр их сайн хүн.

Би "Сайн байна уу. Жин убба.."

Тэдний гэр манайхаас холгүй байдаг гэдгийг бид 2сарын өмнө мэдсэн юм. Бас хааяа өглөө хамт хичээлдээ явдаг жирийн нэг ах дүүс..

Жин "Чиний бие ойрд муу харагдаж байна. Зүгээр үү эмнэлэг орж үзүүлсэн нь дээр шүү.."

Би "Би зүгээр дээ санаа тавьсан баярлалаа убба."

Жин "Нөгөө...орой завтай бол хамт кино үзэх үү...нэг ёсондоо би чамайг болзоонд урьж байна."

Би "Уучлаарай би...."

Жин "Өө үгүй шүү Урам би чамаас үерхэх тухай асуугаагүй шүү дээ..зүгээр л кино гуйж байна."

Би "Тийм болч болноо.."

Жин "Хэрвээ би ах дүүгээс илүү харилцааг хүсвэл чи намайг хүлээж авахгүй юм байна гэдгийг мэдээд авчихлаа шүү..ирчихлээ орой 6цагаас ирж авнаа."

Би "Үгүй дээ та бол их сайн хүн халамжтай бас царайлаг. Та өөрөө мэддэг бол та охидын дунд их алдартай. Ямар ч эмэгтэй таны энэ сайхан занд татагдана шүү дээ. Хүргэж өгсөнд баярлалаа орой уулзая."

Гэхдээ чи минь илүү царайлаг бас дэндүү халамжтай нэгэн байсан. Маш их санаж байна.

Намайг гэрт ороход аль хэдийн аав ээж ирсэн байв. Аав ажлаасаа эрт ирж байгаа анхны удаа билээ. "Аав ирчихжээ."

Ээж "Би дуудсан юм. Наашаа ирээд суу." Тэдний өдөөс хараад суухад ээж ширээн доороос эмчийн хяналтын дэвтэр мөн шинжилгээний хариутай цаас урд минь тавив. "Энийгээ тайлбарла."

Энэ бол миний 5сар дотроо шаналаж явсан нууц минь. Гэвч энэ үнэн...би яах ёстойгоо одоо хэрнэ мэдэхгүй байна. Надад чи хэрэгтэй байна. Чиний зөвлөгөө чиний заавар надад хамгаас чухал байна Гүүгий. Над дээр хэзээ ирэх юм бээ...надад туслаач

"Уучлаарай."

Ээж "Бурхан минь...уучлаарай гэнээ юунд тэрэв худлаа биздээ..худлаа гээд ээждээ хэлээд өг ийм зүйл байж болно гэж үү. Чи дөнгөж их сургуульд орж байна."

Secret_village ||CompletedWhere stories live. Discover now