Chapter:2 /Ойн дундах байшин/

336 36 4
                                    

✅Өдөр хоног урсан өнгөрсөөр. Харин би хий дэмий л цонхоор гөлрөн сууна. Энд ирээд удаагүй байгаа ч энэ газраас уйдаж байх шиг. Ойрын 5хоног эмээгийнхээ царайнаас өөр зүс харсангүй. Энэ нь тийм ч таатай биш байлаа.

Ойрын хэдэн хоног тосгоны хөл хөдөлгөөн нэмэгдсэнээс болж хүүхэд багачууд гэрийн хорионд орсон гэж эмээ хэлсэн. Яагаад гэдгийг сайн мэдэхгүй байгаа ч эмээгийн ярианаас хэд хоногийн өмнө ой руу нэгэн жаахан охин ороод одоо болтол гарч ирээгүй байгаа сурагтай. Өдөр нь тосгоны хүмүүс ойгоор хайж нар жаргахаас өмнө эргэж ирдэг гэнэ. Харин бяцхан охины уйлах дуу шөнө бүр тосгоны хүмүүсийн санааг зовоож мөн айдаст автуулж байгаа нь тэр. Гэхдээ тэр дуу хоолой хаанаас гарч байгааг хэн ч мэдэхгүй байгаа хачирхалтай.

Сурсан зангаараа өрөөний буланд байрлах модон ширээний өмнө сандал дээрээ сууж цаас харандаа гарган урдаа тавьна. Өөр хийх зүйл олдоогүй учир өрөөн дотрох ямар нэгэн зүйлийг нүдээрээ хайж эхлэв. Эцэст нь хайж байсан зүйлээ орсон юм шиг нүд минь сэргэн орон доогуур минь харагдах хайрцагтай зүйл дээр нүд минь тусна. Эртний гэмээр жижиг хайрцгийг нээн харваас дотор нь тийм ч чухал зүйл байсангүй. Харин хамгийн чамин бөгөөд хээнцэр гэмээр зүйл нь хамгийн доор байх хүзүүний зүүлт байв. Тэр содон хээтэй алтлаг шар өнгөтэй ардаа эртний гэмээр бичигтэй тэр зүйл сонирхолыг минь татан гартаа атгаад үлдсэн зүйлийн буцааж хийгээд орон доогуураа чулуудчихав.

Сайн зурж чаддаггүй ч гэлээ. Түрүүхэн олсон хүзүүний зүүлтээ цаасан дээр буулгах гэж оролдоно. Тэр нарийн чамин хээнүүдийг нэг бүрчилэн зурна гэдэг над шиг эв хавгүй хүнд дэндүү хэцүү санагдав. Орой ч болж тарааж тавьсан цаас, газраар базаж шидсэн цаасны хогоо түүж өрөөгөө цэвэрлэн орлуугаа яарна. Харин ширээн дээр үлдэх нөгөө зүүлтээ хүзүүндээ зүүгээд зүүдний ертөнцдөө автав.

--Өглөө----
Доод давхрын зочны өрөөнөөс

Эмээ: "Урам аа Урам аа сэрээрээ. Хотоос ээж чинь залгаж байна." түүний чанга дуунаар орноосоо ухас хийн босоод доош гүйнэ.

Удаан яриагүй ээжтэйгээ хов жив базсаар нүдээ нухлан тольны өмнө зогсоно.

Би: "Бурхан минь"

Гал тогооны өрөөнөөс эмээгийн дуу гарав.

Эмээ: "Чиний шинэ үсний засалт надад таалагдаж байна. Улам л хөөрхөн болчихож дажгүй харагдаж байна.

Secret_village ||CompletedWhere stories live. Discover now