Тэр өдрийн дараа өглөөгүүр Тэхён манайд ирсэн юм. Түүнийг харахад эмээтэй минь их дотно харагдана. Яг л ээж хүү хоёр мэт.
Тэд хоорондоо чухал зүйлийн тухай ярих ба эмээ үе үехэн хөмсгөө зангидаж харин Тэхён гараараа нүрээ үрж үсээ ч мөн арзайлган бодлогоширч байв. Би өрөөнөөсөө гараад тэр хоёр дээр очиж сайхан амарсан эсгийг нь асуулаа.
Тэхён "Өглөөний мэнд Урам."
Би "Сайн уу. Ийм эрт юу хийж яваа юм."
Тэхён "Эмээтэй уулзах гээд бас чамайг зүгээр байгаа үгүйг мэдэх гээд л."
Тэр дүрэмт хувцсаа өмссөн байх ба тэр нь түүнд үнэхээр сайхан зохисон байв. Үнэхээр төгс гэж хэлмээр.
Би "Би зүгээр дээ."
Эмээ "Шина эмнэлэгт хэвтсэн гэж байна. Урам чи түүнд дээр очно биздээ."
Би "Шина яасан юм зүгээр үү."
Тэхён "Тэр тийм ч хүнд өвдөөгүй ээ. Түүнд амралт хэрэгтэй байгаа болохоор хэд хоног эмнэлэгт хэвтсэн юм. Бас чамайг асууж байсан."
Өчигдөр миний харсан зөв бол түүний хөл гэмтчихсэн байсан шүү дээ. Хэрвээ түүнд үнэхээр муу зүйл тохиолдсон бол яана аа.
Би "Тэр хаана байгаа юм. Би очиж болох уу Тэхён."
Тэхён "Мэдээж болно. Эмнэлэг эндээс тийм ч хол биш болохоор би чамайг хүргээд өгье."
Бид хамтдаа алхсан юм. Эндээс эмнэлэг хүрэх зай тийм ч хол биш нэг автобусны буудлаас нөгөө буудал хүрэх төдий зайтай байх аж. Харин бид хамтдаа алхахдаа Шина тэр хоёрын тухай ярилцаж байсан юм.
Тэхён "Тэд надаас ямар нэг зүйлийг нууц байгааг би ойрын үед гадарлах болсон. Өчигдрийн хувьд ч тэр надад юу ч хэлээгүй бас ой руу орсон шалтгаанаа ч тэр. Хэдий өөрөө тийшээ явуугүй гэж хэлсэн ч би итгэхгүй байна. Шинагийн гутланд зөвхөн ойд ургадаг ягаан цэцэг наалдчихсан байсан бас өвдөг нь шороо болчихсон байсан тэгэхээр тэр газар унасан гэсэн үг."
Би "Түүнд санаа зовж байгааг чинь ойлгож байна аа. Гэхдээ тэр их сэргэлэн цовоо нэгэн ямар нэгэн асуудал гарсан бол тэр давж гарч чадна үгүй бол тэр чамд хэлэх л болно шүү дээ."
Тэхён "Хүлээж л байя."
Жирийн нэгэн тосгоны эмнэлэг болохоор ч тэр үү жижигхэн хоёр давхар барилга байв. Дотогш орж Тэхёны зааж өгсөн замаар явсаар түүний байгаа өрөөний гадна ирлээ. Мөн Тэхён надаас түүнтэй ярилцаад өгөөч ээ гэж гуйсан юм.
YOU ARE READING
Secret_village ||Completed
Romance#Үлгэр -Эрт урьд хэний ч мэдэхгүй тэр ертөнцөд шулмын хар хүч, хүний ариун цагаан сэтгэлээс тогтсон хоёр төрлийн хүмүүс оршин тогтнож байсан юм. Нэгэн өдөр харын шулам эгэл жирийн бүсгүйд дурлаж тэд хамтдаа олон сайхан дурсамжийг бүтээцгээнэ. Гэвч б...