Chapter:3 /Би Жүхён биш ЖонУрам/

299 30 0
                                    

"Хүнд давах ёсгүй хязгаар

Мэдэх ёсгүй нууц гэж байдаг

Хүн юм бол хүний тавилангаараа амьдрах хэрэгтэй

Эс бөгөөс сайн зүйл авчрахгүй нь үнэн байтал

Чи дэндүү хол явж

Харин одоо энэ бүхнийхээ төлөөсийг төлөх цаг нь ирлээ"

Тэр дуу хоолойны эзнийг шуудхан л таньсан юм. Хэдий нүдээ нээж чадахгүй зүүдний ертөнцөд байгаа ч багтай залуугийн зөөлөн танил хоолой тодоос тод сонсогдоно.

Бие минь надад захирагдахаа больжээ. Хүсээд хүсээд ч хөдөлж чадахгүй нь. Яг л харанхуй өрөөнд цоожлогдсон мэт хүйтэн жихүүцэм, нуруугаар минь хүйтэн хөлс даана. Түүний хоолой чихний минь хажууд сонсогдож байгаа хэдий ч би түүнийг харж чадсангүй. Харин хүйтэн гар хоолойн дээр минь ирэхэд амьсгал минь боогдож нулимс минь урсаж эхлэв.

-Өглөө-
Эмээ:"Урам аа сэрээрэй." Нүдээ бага багаар нээхэд орны минь хажууд суух эмээгээ хараад бага ч болов тайвширлыг авав.

Би:"Яасан бэ эмээ. Энд хэзээ орж ирсэн юм.

Эмээ:"Чамайг дуудсан боловч бууж ирэхгүй байхаар чинь ороод ирлээ. Охин минь бие чинь зүгээр үү бүр хөлөрчихсөн байна."

Би:"Жоохон л толгой өвдөж байна. Удахгүй зүгээр болчихноо жоохон хэвтэж байгаад доошоо бууя. Харин та надад санаа зовоод хэрэггүй дээ."

Эмээ ч намайг ганцаараа байхыг хүсэж байгааг ойлгосон юм шиг өрөөнөөс гарав. Би орон дээрээ өндийж суугаад өчигдөр орой болсон бүх зүйлийг зүүд байгаад баярлан бас жоохон харагдах сэтгэл төрнө. Эсвэл би ямар нэгэн зүйлийг буруу хийчихсэн юм болов уу ч гэж бодно. Хамгийн тэнэг нь тэр гайхалтай хоолойтой залуугийн царайг харсан бол гэх бодол үе үе толгойд орж ирэн өөрийгөө үзэн ядахад хүргэх шиг.

Өдрийг өнжин орноосоо боссонгүй босох ч хүсэл төрсөнгүй.

Цаг минут өнгөрсөөр л нэг л мэдэхэд дахиад л харанхуй болж эхэлнэ. Энэ удаа надад жоохон айдас байсан юм.

...:"Жүхён ааа" хэн нэгнийг дуудах тэр хоолой дахин дахин сонсогдоно.

Би:"Хэн бээ"

...:"Жэси байна аа." Яаран босоод цонхоор харвал цонхны доор өнөөх охин нааш харан зогсож байв. Би цонхоо онгойлгоод.

Би:"Жэси чи энд юу хийж байгаа юм бээ."

Жэси:"Би орж болох уу."

Secret_village ||CompletedWhere stories live. Discover now