Жаахан байхад өвөө эмээ нар ач зээ нараа тойруулж суулгаад эртний түүх, үлгэр, домог ярьж өгдөг шүү дээ. Бяцхан хүүхдүүд тэр үед ээ "би гүнж болмоор байна" "Харин би сэлэмтэй баатар болоод мангасуудын толгойг ингэж тасдаад яг л хүчирхэг баатар шиг" гээд л мөрөөдөн ярьцгааж байж билээ. Харин том болсон бид нар шиг хүмүүс "Эвий дээ энэ хүүхдүүд үлгэр, амьдрал хоёроо ялгаж салгаж мэдэхгүй жаахан байна даа гарч тогло" гээд л яг л жаахан хүүхэд байж үзээгүй мэт авирладаг. Гэхдээ яагаад үлгэр бодит амьдрал хоёр төстэй байж болохгүй гэж. Хорвоо дэлхий уудам баялаг шиг амьдал ч мөн адил хэний ч төсөөлшгүй уудам арвин юм.
-
-
Би өөрийгөө гүнж мэтээр төсөөлөх шиг. Тансаг хийцийн модон шатаар доош алхах тэр мэдрэмж үгээр хэлэмгүй гайхалтай. Доор хүлээх тэр хүн бүрт ч илүү гайхалтай харагдана. Өндөр нуруу, өтгөн хар үс, бунчинлаг бие яг л ханхүү шиг. Хэт төсөөллөөс минь салган тэд надруу харцгаав.Жэси"Тэнгэр минь та зүгээр байна."
бяцхан охин сандарсаар гүйж ирээд гараас минь атгаад. "Ахаа тэр хөөрхөн биш гэж үү"Би"Уучлаарай төвөг удсан бол би ингээд явъя даа" гэхэд өнөөх залуу цааш хараад эргэж харахдаа буцаад л өмнөх багтай залуу болон эргэн харна. Тэр "Хурдан эндээс яв"
Жэси"Ахаа. Тэр дөнгөж сая л сэрж байна. Түүний бие тийм ч сайн харагдахгүй байна шүү дээ ядаж өглөөний цай хамт уухыг зөвшөөрөөч. Гуйя" өрөвдөлтэй эгдүүтэй царай гарган хоёр алдаа нийлүүлээд яг л бяцхан бүжин шиг түүнийй өөдөөс асуухад.
Залуу"Жэси надтай битгий ингэж харьц. За яахав зөвхөн өглөөний цай шүү. Тэрний дараа дахиж чамайг харахгүй гэж найдаж байна"
Жэси"Тийм ээ. Эгч ээ би өчигдөр уулнаас мөөг түүсэн түүгээрээ шөл хийсэн болохоор таньд таалагдах байх аа." тэр гарнаас минь чирсээр гар тогооны өрөө рүү зүглэв.
Том ширээний алд суугаад эргэн тойрноо ажиглавал яг л эмээгийн маань гэр шиг тохилог байсан юм.
"Юу тийм сонин байна. Ингэтлээ харах хэрэггүй."
Жэси"Ахаа суугаарай хоол болчихлоо"
Би"Уучлаарай зүгээр л хачин санагдаад"
Жэси"Ахаа та надад ойд хортой цэцэг ургасан тухай хэлэх хэрэгтэй шүү дээ." охин гарынхаа алгийг дэлгэтэл бяцхан хоёр гар нь улайчихсан байв.
Залуу" Ойгоор дэмий зугаалах хэрэггүй. Чамд ч мөн хамаагүй" гээд надруу харав.
Би" Ойлголоо. Гэхдээ яагаад ойгоор явж болохгүй гэж"
YOU ARE READING
Secret_village ||Completed
Romance#Үлгэр -Эрт урьд хэний ч мэдэхгүй тэр ертөнцөд шулмын хар хүч, хүний ариун цагаан сэтгэлээс тогтсон хоёр төрлийн хүмүүс оршин тогтнож байсан юм. Нэгэн өдөр харын шулам эгэл жирийн бүсгүйд дурлаж тэд хамтдаа олон сайхан дурсамжийг бүтээцгээнэ. Гэвч б...