Chapter:13

192 18 2
                                    

Нүдээ алгуурхан нээхэд хажууд минь Жэси сууж байгаа харагдана. "Сэрчихлээ.....та зүгээр үү."

"Би хаана байна аа..."

Жэси "Эмнэлэгт удахгүй ах ирж таныг авна гэсэн."

Гарт минь залгасан шингэн хѳдлѳх тоолонд минь хѳндүүрлэж байсан болохоор аль болох хѳдѳлгѳѳнгүй түүнийг хүлээн хэвтэв. Эмнэлэгийн тааз ширтэж хэвтэх энэ хугацаанд олон зүйл толгойд минь эргэлдэж байсан юм.
-

"Би хаана байна аа....Жонгүүгаа " тѳгсгѳлгүй мэт үргэлжлэх цагаан хонгилийн дунд зогсож байгаагаа анзаараад эргэн тойрноо ажиглавал энд юу ч байсангүй...

ЧАМТАЙ УУЛЗАХ ЭНЭ ѲДРИЙГ БИ МАШ УДААН ХҮЛЭЭСЭН

"Чи хэн бэ.."

БИ БОЛ ЧИ

"Би итгэхгүй байна. Би яаж энд ирсэн юм бас яагаад...юу болоод байгаа юм энэ зүүд байх тийм үү"

УРАМ НАМАЙГ САЙН СОНС БИДЭНД ТИИМ Ч ИХ ХУГАЦАА ҮЛДСЭНГҮЙ. БУРХАНЫ ЗУРСАН ЗУРГИЙГ ѲѲРЧЛѲХ АРГАГҮЙ БИД ИЙМ Л ХУВЬ ТАВЬЛАНТАЙ ҮҮНТЭЙ ЭВЛЭРЭЭД ТҮҮНИЙГ ТАВЬЖ ЯВУУЛ

"Би юу ч ойлгохгүй байна." хонгилын үзүүрээс нэгэн бүсгүй нааш алхана. урт плажин дээр задгай тавьсан урт шулуун үс нь түүнийг гайхалтай харагдуулж байв. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм. "Надтай яриад байсан тэр хүн чи байжээ."
"Тийм ээ би байсан юм. Энэ газарт би хоригдчихсон зѳвхѳн чи л энд ирж чадхаар нэгэн бас намайг сонсож чадна. Намайг эндээс гаргаж бас чадна. Гэхдээ би ч тэр чи ч тэр хэн нэгнийг золиослож чадахгүй ялангуяа тэр хүнийг. Урам бүхнийг хамтдаа дуусгацгаая.."

"Юу тэр үү. Энэ хараалыг Жонгүүг дуусгах болно гэж хэлсэн жоохон л хүлээх юм бол.....бүх зүйл хэвэндээ орно"

"Үгүй үгү үгүй...Чи буруу бодож байна. Жонгүүг хийж чадахгүй түүгээр үүнийг хийлгэж болохгүй. Энэ аюултай. Би хайртай хүнийхээ тѳлѳѳ энэ шийдвэрийг гаргаж байсан харин одоо чиний ээлж түүнийг зүгээр орхи."

"Намайг энэ газраас яв гэх гээ юу"

"Тийм ээ яв. Жонгүүгийг орхи. Чи дараа нь энэ шийдвэртэй баярлах болно. Надад итгэ түүнээс холд."

"Би мэдэхгүй байна."

"Тэр ѳѳрѳѳ ч үүнийг мэдэхгүй яваа шулмын хараалыг дуусгах ганц арга бол сүүлийн шуламыг устгах.....

Үүнийг битгий мартаарай тэр ѳѳрийгѳѳ золиослон байж чамайг аврах шийдвэр гаргуулж болохгүй. Урам түүнд энэ ертѳнц хэрэгтэй сүүлийн шулам үгүй бодвол энэ газар тогтвороо алдана эмх замбраа гэж үгүй болно бүр ч илүү аюул олон хүнд хүрнэ. Харин бид 2ын хувь тавилан энэ бидний байх ёстой байр суурь бол түүнээс хол байх ертѳнц."
-
-
Жонгүүг "Чамайг сэрсэнд баяртай байна..эмээ чинь байсан болохоор чамайг энд авчирхаас ѳѳр арга байсангүй жоохон тэнхэрээд ав."

Би "Би гэртээ харьмаар байна."

Жонгүүг "Чамайг маргааш эндээс гаргахаар болсон ѳнѳѳдѳртэй эндээ амар би орой чам дээр ирэх болохоор тэр үед ярилцая харин одоо жоохон унтаад ав."

Дѳнгѳж сая сэрсэн хэдий ч нойр минь хүрсэн хэвээр Жонгүүг Жэси 2ыг явсаны дараа түд удалгүй нойрондоо дийлдэн зүүд нойрондоо автсан юм. Энэ удаа ямар ч хар дарсан зүүд хэн нэгнийг олж харсангүй харин бүүвэйн дуунд уяран бүүвэйлүүлж байгаа юм шиг тайван унтсан юм.
-
Жонгүүг "Хэт их зүйл ургуулан бодхоо боль. Чи ѳѳрийгѳѳ зовоохын л нэмэр шүү дээ"

Би "Гэхдээ бодит байдал ийм байхад яаж тайван байх юм."

Жонгүүг "Чи надад итгэдэггүй хэрэг үү. Урам гуйж байна чиний нүднээс маш олон зүйл надад уншигддаг..яавал дээр вэ? гэх асуултын хариуг ѳѳрѳѳсѳѳ хайх хэрэггүй. Зүгээр л хэсэг хугацааг надтай хамт ѳнгѳрүүлж болохгүй юм уу үлдсэн асуудлыг нь надад даатгачих. Би амлаж байна чамайг хэзээ ч аюул дунд үлдээхгүй гэдгээ" тэр орны буланд суугаад нүд рүү минь цоо ширтэж байв. Би түүнийг ингэж харахаас нь айдаг яг л намайг нэвт хараад байгаа юм шиг

Би "Битгий ингэж хар лдаа."

Жонгүүг "Үгүй ээ нэг л ѳѳр байна...Надаас битгий юм нуу."

Би "Ойлголоо."

Жонгүүг "Тэгвэл одоо бүхнийг хэл."

Би "Юу..."

Жонгүүг "Надаас нуугаад хэлж чадахгүй байгаа тэр зүйлээ би чиний амнаас сонсмоор байна."

Би "Юу ч биш дээ..."

Жонгүүг "Би мэдэж байна аа зүгээр л хэлээдэх." тэр үл ялиг хѳмсгѳѳ зангидах бол түүний урдаас хараад суух би ямар ч гарах гарцгүй болсон мэт санаа алдаад түүнд юу харсан юу сонссон тухайгаа эхнээс нь ярьсан юм. Мэдээж шуламын хараалыг сүүлийн шуламыг устгах тэр үед дуусна гэдгээс бусад зүйлийг хэлсэн юм. Үүний дараа тэр чимээгүй дээш босоод "Миний таамаг үнэн байжээ. Дахиж түүнтэй холбоо тогтоох гэсний хэрэггүй мэдээж түүний хэлсэн үг бүхэн худлаа энэ бол хийсвэр зүйл зүгээр л март жирийн нэг зүүд гэж бод."

Би "Гэхдээ..."

Жонгүүг "Битгий л гэсэн бол битгий." тэр сүүлийн үгээ дэндүү чанга хэлсэн болохоор би дуугаа хуураасан юм "Би явчихаад ирье эндээс битгий гараарай."

Secret_village ||CompletedWhere stories live. Discover now