Part of the end

252 19 2
                                    

Хорвоо ертөнц дээр хүмүүсийн мэдэхгүй зүйлс олон байдаг. Тэр дундаа мэдэж болохгүй зүйл ч гэж бий. Над шиг хэний ч мэдэх ёсгүй зүйлсийг харж олон зүйлийг туулж өөрөө тэр нууц нь болчихсон хүмүүс яадаг юм бол.

Юнги "Энэ бас ямар чөтгөр нь вээ." Үл мэдэх тэр залуу аймшигт айдсаар хооллогчийн урдаас итгэлтэй харж зогсох нь түүнээс бүр ч илүү аймшигтай нэгэн гэдгийг илтгэж байв. "Би бол Хёнбин овгийн хамгийн хүчирхэг шулам."

Юнги "Шулам...байж боломгүй юм. Ийм зүйл байх ёсгүй сүүлийн шулам алга болоод удаж байгаа."

Түүний анхаарал өөр зүйлрүү төвлөрсөн байгааг ашиглан Тэхён дээр гүйж очоод зүгээр эсгийг нь асуухад тэр одоог хэрнэ шокноосоо гараагүй юу болоод байгааг ойлгох гэж хичээж байв.

Би "Бэртсэн газар байна уу. Зүгээр биздээ надаас л боллоо анхнаасаа ганцаараа явдаг байж уучлаарай."

Тэхён "Миний гар хугарчихсан юм шиг байна аа. Одоо эндээс явцгаая."
Өнөөх залуу хөмсгөө зангидан
"Бид хэдэн зуун жилийн өмнөөс нуугдаж овог удмаа хамгаалж ирсэн. Анх бид маш цөөхүүлээ амьд үлдсэн ч одоо бол бид олуулаа. Танай нутаг дэвсгэр дээр санаандгүй явж байгаад олон зүйлийн талаар олж мэдэхэд тэр дунд нь айдсаар хооллогч сүнс явж байх юм . Энэ чинь хэрээс хэтэрч байгаа хэрэг. Ийм зүйлийг бид анхнаасаа зөвшөөрдөггүй байсан. Бусдын айдсаар өөрийгөө хүчирхэгжүүлэх чинь маш том нүгэл. Энд би шийдвэр гаргах эрхгүй ч өөрөө хүсхэл юм бол чамайг дорно устгаж чадна. Тийм болохоор чимээгүйхээ эндээс арилж үз."

"Харин чи." дараа нь Тэхён рүү зааж "Мэдэх ёсгүй зүйл харж болохгүй зүйл гэж мэдэх үү!!. Бид энгийн хүмүүст өөрсдийгөө мэдэгдүүлэх аюултай тийм болохоор зүгээр хараад өнгөрөх хэрэг биш бололтой шүү."

Удалгүй саарал манан алга болж эхлэхэд өнөөх зүйл алга болсонг мэдэв. Харин оронд нь өөр нэгэн залуухан эрийн дүр төрхтэй тэр зүйл бидний зүг алхасаар урдханд минь зогсоод. Гараа Тэхёны хугарсан гарлуу дөхүүлж байв.

Би "Чи түүнийг яах гээд байгаа юм." тас хар нүд миний нүдрүү цоо ширтэж эхлэхэд түүнээс дөлөн Тэхёнрүү санаа зовон харахад тэр одоог хэрнэ нүдээ хурдан хурдан цавчиж байгааг олж харав.

"Би их сайн үнэрлэдэг. Гэхдээ чамаас их танил үнэр үнэртээд байх юм...ааанн саначихлаа нөгөө залуугийн үнэр байна. Яагаад чамд ингэтэлээ гүн шингэдэг билээ."

Нөгөө л нэг хар дарсан өдөр би их уйлсан. Уйлаад л байсан уйлаад л гэнт л хүмүүсийн хашгарах орилох чимээ энд тэндээс дуулгаж эхлэхэд
ухаан орон дээш өндийхдөө газраар бутран унасан бугайвчаа олж харсан юм. Би ширхэг бүрээр нь хайж олоод дахин хэлхэсэн. Тэр цагаас өдийг хүртэл би бугуйнаасаа салгаагүй усанд орхдоо хүртэл авдаггүй байсан. Яагаад ч юм өөрөөсөө холдуулчих л юм бол алга болчих юм шиг санагдаад байсан болохоор. Харин одоо цагт тэр залуу бугуйвчруу минь хараад байсан болохоор нөгөө гараараа бугайгаа атгаад Тэхёнруу наалдан суув.

Secret_village ||CompletedWhere stories live. Discover now