Chapter: 15

174 19 0
                                    

Эмээ "Болгоомжтой яваарай бас аав ээждээ мэнд хүргээрэй." гарт минь савтай хачирнууд бариулаад "Энэ хачирнуудад ээж чинь их дуртай байж билээ. Очоод хоол хийж өгөөрэй."

"Тэгнээ..Харин та биеээ бодоод сайн сууж байгаарай."

Эмээ "Тэхён Шина бас нөгөө царайлаг найзтайгаа салах ёс хийхээ мартваа."

"Мэдээж богихон хугацаанд ч гэсэн тэр хүмүүс миний сайн найз бас эрхэм хүн минь болж чадсан гайхалтай хүмүүс. Тэд нараасаа холдоод их санах байхдаа."

Эмээ "Хүссэн үедээ ирж байгаарай. Бас очоод яриараа."
-
Хөрш ахдаа хамт мориор тосгоноос гархаар модруу оров. Ойролцоогоор 5,6км яваад арай өөр илүү том тосгонд очдог юм. Эндээс Сөүл хүрэх автобус явдаг. Замдаа энд өнгөрүүлсэн өдрүүдээ бодож бас хамгийн сүүлд Тэхёны хэлсэн үг санаанд орно.
"Ингээд явж байгаад чинь харамсаж байна. Дахиад жоохон хамт байсан бол. Гэхдээ зүгээр дээ би удахгүй араас чинь очно тэгээд чамайг хайж олох болноо...Шинад битгий санаа зовоорой бидний харилцаа ингээд дуусаж байгаа ч тэрний ямар хэрсүү гэдгийг чи мэднэ дээ..Бас чамайг хараад их зүйлийг ойлгох болсон. Чи нэг тийм зөөлөн дулаахан хажуудаа байгаа хүн бүрийг өөртөө уусгаж чаддаг дөлгөөхөн сэтгэлтэй. Чиний эргэн тойрондох хүмүүст атаархаж байна шүү. Хэрвээ тэр хүмүүсийн оронд би байсан бол хэзээ ч чамайг орхиж чадахгүй байх байсан. Сайн яваарай...Бас чамайг их санах байхдаа намайг битгий мартаарай." Хэрвээ би түүнтэй ч бас салах ёс хийсэн бол тэр надад юу гэж хэлэх байсан бол. Надад хайртай гэж хэлэх байсан болов уу...
-
-
Ах "Ядарч байна уу."

"Зүгээр дээ ахаа харин ч надад их сонирхолтой байна. Би морь унахыг их хүсдэг байсан юм энд ирээл унаж үзэж байна. Дулаахан бас их тухтай.."

Ах "Тийм шүү. Зам хол байна яаравчлахгүй бол харанхуй болох нь.."

Бидний дээгүүр шувууд нисэж энд тэнд модон дээр суух хэрээ дуугархав цочин бас ар нуруунаас минь хүйт даах шиг... "Ахааа"

Ах "Яасан охин минь"

"Бид очих болж байна уу."

Ах "Бид дөнгөж л замынхаа талдаа орж байна шүү дээ..Айх хэрэггүй дээ энэ замаар байнга л хүмүүс явдаг тэгхээр айх аюулгүй."

Тийм гэж үү. Харин надад бол эсэргээрэй нэг л хүйтэн мэдрэмж. Араас хэн нэгэн дагаад байгаа юм шиг. "Ааахххх........ахаа"

Ах "Яагаад энэ морьнууд явахгүй зогсчихвоо." Салхи сэвэлзэн модны мөчир салхинд чанга дуу гаргана. Биднийг морьноосоо буугаад эргэн тойрноо ажиглавал юу ч байсангүй харин ард байсан морь маань гэнт янцгаан бидний ирсэн зүгрүү буцан давхив. Харин хөрш ах морьны араас гүйж би тэндээ хөдөлгөөнгүй үлдсэн юм.

Secret_village ||CompletedWhere stories live. Discover now