Тэр аймшигтай ѳдрѳѳс хойш аль хэдийн 3 хоног ѳнгѳрчээ. Аав ээжийгээ нүднийхээ ѳмнѳ алдах ямар аймшигтай байдгийг нүдээрээ мэдэрсэн надад шѳнѳ бүр хар дарсан зүүд шиг л байлаа. Ѳнгѳрсѳн шѳнѳ дахин хар дарж сэрэхэд бие минь бүхэлдээ хѳлрѳж нүдний минь доод тал хѳхѳрч хацрын яс хүртэл мэдэгдэхээр турж. Харин дулаахан гар биеийг минь ороохтой зэрэгцэн тайван буцаж унтсан юм.
Жонгүүг "Ѳнѳѳдѳр ч бас би энд байх хэрэгтэй юм шиг байна."
Би "Надад яагаад санаа зовоод байгаа юм. Яагаад намайг аврах гэж ингэж хичээгээд байгаа юм........"
"Аан хайртай бүсгүйгийнхээ тѳлѳѳ юу. Тийм лдээ би амьд байж л тэр бүсгүй дараа тѳрлѳѳ олно. Харин тэрнээс ѳмнѳ би үхчих юм бол тэр чинь яаж ч чадалгүй эндээ хорогдох уу тэгээд би яах юм. Би ч бас түүн шиг болоод үлдэх үү."
Жонгүүг "Яагаад гэнт ийм зүйл яриад байгаа юм. Надруу уурлах эрх чамд байхгүй байх шүү."
Би "Намайг ашиглаад байгаа юм шиг санагдаж байна. Үгүй ээ угаасаа ашиглаж байгаа юм байна. Нэг муу хуучин найз бүсгүйнхээ тѳлѳѳ жирийн нэг хүнийг ингэж ашиглаж хохироож болж байгаа юм уу. Чи хэлдээ би буруу яриад байна уу."
Жонгүүг "Нэг муу хүүхэн гэнээ. Чиний хэлсэн үнэн тэгээд юу гэж чи юу хийж чадах юм. Чиний хувьд энэ бүхэн юу ч биш байж болно миний хувьд маш чухал. Яагаад гэсэн үү. Яагаад гэвэл чи үхчих юм бол тэр хоёр ертѳнцийн голд гацах учраас одоо болсон уу." тэр ууртай гэгч нь хэлчихээд сууж байсан орноосоо дээш ѳнгийн зогсоод цонхруу зүглэнэ. Харин түүний ард хоцорсон би дэрээ аваад түүнрүү шидээд
Би "Үхчихсэн хүний араас ингэж хичээж байх гэж харин би амьд байна. Яг миний тѳлѳѳ чи юу хийж байгаа юм чиний надад хандсан бүхэн бүгд түүний тѳлѳѳ байсан биздээ."
Жонгүүг "Би чам шиг хүнийг сүүлийн зуун жил хайсан хайж олдог л юм бол түүний сүнсийг ѳгѳѳд түүнийхээ сүнсийг тэр биед нь шингээнэ гэж бодож байсан. Харин одоо чи амьд байгаадаа баярла чамайг хаях боломж надад олон байсан. Чиний тѳлѳѳ би юу хийсэн юм бол...аааннн чамайг ч бас хоёр ертѳнцийн голд гацаасай гэж хүсээгүй юм байна үүнийг эс тооцвол би чиний тѳлѳѳ юу ч хийгээгүй. Чамайг яагаад хамгаалаад байгааг минь мэдэх үү чи түүнтэй минь адилхан болохоор чамайг ч бас тавьж явуулахыг хүсээгүй хэрвээ та хоёрын нэгийг нь тавьж явуулахаар бол тэр үедээ би чамаас уучлалт гуйх болно харин одоо чи надад баярлаж бай."
YOU ARE READING
Secret_village ||Completed
Romance#Үлгэр -Эрт урьд хэний ч мэдэхгүй тэр ертөнцөд шулмын хар хүч, хүний ариун цагаан сэтгэлээс тогтсон хоёр төрлийн хүмүүс оршин тогтнож байсан юм. Нэгэн өдөр харын шулам эгэл жирийн бүсгүйд дурлаж тэд хамтдаа олон сайхан дурсамжийг бүтээцгээнэ. Гэвч б...