Chapter:9

235 24 1
                                    

Ой гаднаасаа хүйтэн харанхуй харагдах ч үнэндээ түүний дотор юу оршиж байдгийг анзаардаггүй бололтой. Үзэсгэлэнтэй юм. Шувууны жиргэх жиргээ бүхэн нь яг л дуулж буй мэт уянгалаг сонсогдож модны мѳчир салхинд найган исгэхэр нь хүртэл намайг дуудаж байгаа юм шиг л. Сайхан юм энэ газар. Сайхныхаа хэрээр ѳѳртѳѳ олон нууцийг хадаглахад байх.

"Ганцаараа явж болохгүй гэж хэлсэн шиг санагдах юм." мод налан зоглох түүнийг хараад түүж явсан цэцгээ газар унагаж "Би гарч болохгүй хэрэг үү. Ѳдѳржин гэрт чинь байхаас уйдаад байна шдээ. Ядаж энд ирж байхыг зѳвшѳѳрѳѳч"
Жонгүүг "Энд аюултай буцаад яв."

Би "Ядаргаатай юм. Ингэж ч болохгүй тэгж ч болохгүй..аюултай аюултай. Намайг юу гэж бодоод байгаа юм." амандаа үгэлсээр буцаж алхахад тэр араас ирээд хажууд минь зэрэгцэн алхана.

Жонгүүг "Гарч болно оо. Гэхдээ Жэси эсвэл надтай хамт байх үедээ л."

Би "Чамайг унтаж байгаа л гэж бодож байлаа. Энд ирээд аль хэдийн 3 хоног ѳнгѳрлѳѳ гэтэл чамайг унтаж байгаа гэхээс ѳѳрѳѳр харсангүй."

Жонгүүг "Би унтаагүй ээ зүгээр л нүдээ аниад юм бодож тунгаадаг юм. Ер нь саяны хэлсэн үгийг чинь юу гэж ойлгох уу намайг унтхаас ѳѳр юм хийдгүй гэх гээ юу."

Би "Чи ѳдѳр ѳрѳѳнѳѳсѳѳ гардаггүй шт."

Жонгүүг "Гэхдээ чамайг унтсан хойгуур гардаг."

Би "Орой гарах аймар биш гэж үү." тэр намайг шоолонгуй инээж

Жонгүүг "Аймар аа юу нь аймар гэж."

Би "Яахав дээ..Харанхуй бас араатан амьтад чоно эсвэл бүр баавгай ч юм уу байж болно шт." тэр улам чанга инээх шиг болов. "Яаа энэ юу нь инээдтэй байна."

Жонгүүг "Чамайг ингэж хэлсэн чинь бүр айчихлаа.."

Би "Би тоглоогүй байна."

Жонгүүг "Би ч гэсэн...Адилхан юм энэ зан чинь. Намайг ѳѳр шиг ээ хүн гэж харж байна. Харин бусад хүмүүс тийм биш. Араатан амьтадыг ч гэсэн хүмүүс хайрладаг юм. Яагаад гэвэл тэд нараас илүү аймшигтай зүйл байдаг болохоор. Жишээ нь би байна."

Би "Би тэгж бодохгүй байна."

Жонгүүг "Миний үнэн тѳрхийг харахаар энэ бодол чинь ѳѳрчлѳгдѳх болно. Чиний айх ёстой зүйлсийн чинь нэг нь би. Араатан амьтад хүртэл олзныхоо араас хѳѳж гэтэж байж барьдаг бол би тэгдэггүй."

"Тэд ѳѳрсдѳѳ над дээр ирдэг."

Би "Дараа Жэситэй хамт гарч байя."

Secret_village ||CompletedWhere stories live. Discover now