Chapter:14

188 17 0
                                    

Эмнэлэгт нэг хоногийг ѳнгѳрүүлсэн тэр ѳдрѳѳс хойш аль хэдийн 3 хоногийг ардаа үлдээжээ. Эмээгийн халуун хоол Жэсигийн түүсэн эмийн ургамалыг уусаар дахин шинэ хүн болоод мэндэлсэн мэт цоо эрүүл болж байсан юм.

Жонгүүг "Хэд хоног хамт байж чадаагүйд уучлаарай."

Би "Юу болсон юм. Жэсигээс чамайг асуухад мэдэхгүй гэж байсан. Ямар их санаа зовсон гэж санана эмнэлэгээс гарсанаас хойш чи ганц ч ирээгүй."энэ хүн тэр ѳдѳр ѳрѳѳнѳѳс минь ууртайхан гарсан тэрнээс хойш ганц ч тараагүй юм.

Жонгүүг "Чи мэдээгүй болохоос би ѳдѳр бүр чам дээр ирдэг байсан."

Би "Тэгээд яагаад надтай уулзаагүй юм."

Жонгүүг "Мэдэхгүй юм даа...Гэхдээ би шийдчихсэн чамаас дахиж холдохгүй хамт баймаар байна....бидэнд хамт байх тийм ч их хугацаа алга үлдсэн энэ хором мѳч бүхнээ хамтдаа сайхан дурсамжийг бүтээе....Чи зѳвшѳѳрѳх үү хэдий би хүн биш ч гэлээ чиний найз залуугийн үүргийг гүйцэтгэж үзмээр байна."

Би "Жонгүүгаа би явах гэж байгаа."

Жонгүүг ".....магадгүй тэр нь дээр байх гэхдээ үүнийг аюулгүй гэх баталгаа байхгүй."

Би "Би чамайг зовоомооргүй байна би л байхгүй бол бүх зүйл буцаад намайг ирээгүй байсан тэр үе рүүгээ буцаад очих байх."

Жонгүүг "Тэгдэг ч болоосой. Чамайг байхгүй байсан тэр үерүүгээ буцмаар байгаа ч нэгэнт оройтсон би эргэж буцалтгүй чамд дуралчихсан." Гунигтай тэр харц
нүүрний минь өмнө тулж түүний зөөлөн уруул над дээр буухад би юу ч хийж чадалгүй зүгээр л нүдээ анисан юм.

"Би буцаад чамгүй байсан тэр үерүүгээ буцвал чамайг дахиад л хүлээнэ иргэн иртэл чинь хүлээнэ."

Secret_village ||CompletedWhere stories live. Discover now