Chapter:5

278 28 5
                                    

Тэхён"Яагаад тийм аюултай газар луу явсан юм."

Бид ойгоос гаран гартлаа юу ч ярьсангүй. Тосгоны захад ирээд тэр түрүүлж ам нээсэн юм.

Би" Тэндээс Шинаг гарч ирж байгааг хараад нэг л мэдсэн би ойд зогсож байсан. Үнэндээ би юу болоод байгааг мэдэхгүй байна. Өөрийн мэдэлгүй толгойд минь баахан бодол орж ирээд тэр хүртэл явахад минь хүргэсэн байх."

Тэхён"Зүгээр байгаа чинь л хангалттай. Дахиж ийм зүйл болохгүй гэж найдаж байна. Чамд итгэж болох уу. Бид түүгээр яваагүй байсан бол юу болох байсан тухай бодож үзээрэй. Энэ ойд маш олон хүн алга болж байсан тэр хэмжээгээрээ үхсэн хүний цогтос олдсон. Чи түрүүн харсан биздээ тэр охиныг одоо зөвхөн бид түүнд муу зүйл болоогүй байгаасай гэж л залбирч байна."

Би"Ойлгож байгаа. Бас баярлалаа гэж хэлэх нь зөв байх"

Тэхён"Түрүүн чи Шинаг ойгоос гарч байсан гэсэн үү."

Би" Би тэр үед их гайхсан байсан болохоор буруу харсан ч байж магадгүй гэхдээ яах аргагүй ойгоос хүн гарч ирсэн гэдэг нь үнэн шүү."

Тэхён"Ойлголоо би түүнтэй ярьчих болохоор санаа зоволтгүй гэртээ ордоо эмээгийн чинь санаа нь зовж байгаа"

Тэр гэрийн үүднээс цааш буцсан юм. Харин намайг гэртээ ороход эмээ их л сандарсан харагдана.

Би" Та зүгээр үү."

Эмээ"Хаана байсан юм. Цагдаа нар аюулын түгшүүр зарласан энэ үед хэн ч гэрээсээ гэрч болдоггүй юм. Дахиж битгий ганцаараа яваарай."

Би"Санааг тань зовоосон бол уучлаарай. Гэхдээ тэр аюулын түгшүүр гэж юугсэн үг үү"

Эмээ"Хүн амьны хэрэг болон цаг агаарын аюул тулгарсан үед 12цагийн түгшүүр зарладаг юм тэр үед хүн бүхэн гэрээсээ гарахгүй байх ёстой."

Би"Сонин юм аа. Манай тэнд тэгдэггүй шүү дээ."

Эмээ"Охин минь би чамд анх ирэх үед чинь л хэлсэн энэ газар жирийн нэг тосгон биш энэ газар эзэнтэй тэр хүмүүсийн амийг авч байна. Бас тосгон харанхуйд автаж эхэлж байна энэ бүхэн зүгээр нэг зүйл биш энэ аюул ирж байгаагийн дохио"

Эмээгийн хэлснээр тосгоны хүмүүс гэрээсээ гарсангүй нам гүн байх бөгөөд мөн л нар жаргаж байх аж. Хамгийн хачирхалтай нь хүн бүхэн үүнд итгэдэг. Эрт харанхуй болж байвал удахгүй ямар нэгэн аюул ирж байгаа гэж үздэг нь энэ байв. Харин хүмүүс хувь хувьдаа өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж гэрээсээ гардаггүй нь ийм шалтгаантай байлаа.

Secret_village ||CompletedWhere stories live. Discover now