Chapter:10

232 26 4
                                    

Энд ирээд аль хэдийн 7 хоног ѳнгѳрчихѳж. Миний бие ойрдоо сайнгүй байх болсон гэрээсээ хол байгаа болохоор л тэр байх гэхдээ энэ байдлыг минь харсан Жонгүүг бас Жэсигийн санаа зовсон шинжтэй надаас харцаа салгахаа болилоо.

Би "Та хоёр ѳнѳѳдѳр гарахгүй юм уу."

Жэси "Та халуунтай байна. Би дахиад эм буцалгаад ирье."

Жонгүүг "Чи энд ирээд их турчихсан гэдгээ мэдэж байна уу. Долоохон хоногийн дотор ийм болчих гэж юунаас болоод байгааг сайн ойлгохгүй байна магадгүй энэ газрын хүчнээс болсон байх. Ѳглѳѳ Жэси эмийн ургамал түүсэн түүнийг уучаад явцгаая."

Би "Хаашаа явах юм."

Жонгүүг "Гэрт чинь хүргэж ѳгье. Миний буруугаас боллоо чамайг энд хорьчихвол чамайг хамгаалж байгаа гэж бодсон юм гэхдээ үгүй байжээ. Улам дордуулчихлаа."

Би "Би буцаад явах нь ээ баярлалаа."

Тэр намайг ѳѳрѳѳр минь алхуулаагүй харин үүрч явж байсан юм. Ѳргѳн цээж булчинлаг гар нь намайг хангалттай түшиж байна тэр үнэхээр хүчтэй юм. Гэртээ ирэхэд эмээгийн минь санаа их зовсон харагдсан надаас олон зүйл асуухыг хүссэн байх гэхдээ миний царайг хараад олон юм шалгаасангүй.

Эмээ "Унтаж байна уу."

Би "Үгүй ээ. Юу болсон эмээ."

Эмээ "Бие чинь зүгээр үү тааруу харагдаад байх юм."

Би "Охин нь цоо эрүүл байна."

Эмээ "Шина чамайг асууж хэд хэдэн удаа ирсэн ѳрѳѳнѳѳс чинь юм хайгаад байх шиг байсан."

Би "Яах гэж ирсэн юм болдоо. Би маргааш уулзаад үзье."

Эмээ "Тэгээрэй эмээ нь саад болоод яахав амар даа."

Эмээг ѳрѳѳнѳѳс гарсаны дараа буцаж орлуугаа оров. Арай л тухтай юм ор минь хүртэл намайг бүүвэйж байгаа юм шиг л нойрыг минь хүргэнэ.
"Унтах гэж байна уу." дахиад л цонхны тавцан дээр суух түүнийг харж байна.

Би "Яаж орж ирсэн юм."

Жонгүүг "Цонхоор."

Би "Би уг нь түгжсэн шиг санах юм."
Жонгүүг "Тэгсэн ч би орж ирэх л байсан. Бие чинь дээрдсэн харагдаж байна. Ашгүй дээ."

Би "Тийм ээ дээрдэж байна. Юу болсон надад санаа чинь зовоо юу."

Жонгүүг "Муу совин татаад шалгахаар ирсэн юм." тэр ѳрѳѳг минь тойруулан харж энэ тэндхийн зүйлийг охичиж "Нэг л биш байна даа."

Secret_village ||CompletedWhere stories live. Discover now