Chapter:18

169 17 0
                                    

Намайг Жон Урам гэдэг. Би жирийн л нэг өсвөр насаа өнгөрөөж буй охин. Надад бусдаас илүү гэх зүйл байхгүй. Гэхдээ...

Гэхдээ...

Миний амьдрал бусдаас дэндүү өөр төгсгөл минь хүргэл өөр байх болно.

Гэр бүлээсээ холбоо тасарж чимээгүй энэ амьдралыг сонгож тэр нэгэн орой гэрээсээ явчихсан юм. Бүр мөсөн...

Би жирийн нэг эмэгтэй боловч надад маш том нууц бий. Надаас хүмүүс асуудаг.
"Яагаад эндхийн хүмүүсийн хүсдэг амьдралаас зугтаж энэ тосгонд ирсэн юм бэ?" гэж

Миний хариулт үргэлж ижил байх болно. "Учир нь би Жон Урам болохоор."

Энэ тосгоны нууц бол БИД...
-
-
Тэхён "Яааа...Бас л чи юу. Гуйя Урам надаас битгий ингэж хөөрхөн царай гаргаж гуйгаад бай. Би чамд хэлсэн шүү дээ би үүнийг шийдэхгүй гэж. Надад тийм эрх мэдэл байхгүй. Би чадах байсан ч чамд туслахгүй гэдгийг чи мэдэж байгаа. Бүр тэр газарлуу юу...хэзээ ч үгүй."

Тосгоны цагдаа нар 5сарын өмнө тэр газраас ухаангүй байхад минь олсон юм. Тэр үеийг дурсах үнэхээр хэцүү байна. Бараг өдөржин уйлж суусан байх. Би тэр газраас алхам ч холдоогүй холдхыг ч хүсээгүй. Надад яг л хар дарсан зүүд шиг байсан. Тэрнээс хойш маш олон хэрэг гарсан нэг жилд гардаг хэргийн тоо сар гаранхан хугацаанд үүсэж улам тоо нэмэгдсээр өнөөдрөөс яг нэг сарын өмнө тосгоныг ойгоос тусгаарлан хашлаг барьчихсан юм. Хэр баргийн хүн даваж чадхааргүй хашаа. Зөвхөн цагдаа нар л хэрхэн гарах хаалгийг мэднэ.

Би "Надад туслаач гуйж байна Тэхён. Энэ миний цаашдын амьдралтай минь холбоотой. Хэрвээ чи надад туслахгүй гэвэл би тэр хашлагыг нураагаад ч хамаагүй гарах болно. Амь насаа эрсдэлд оруулсан ч чадхаар байна. Надад ганцхан удаа тус болчих эндээс гарж чадхал юм бол цаашаа би өөрийгөө хариуцаад явчихнаа тэгэх үү..." доглон нулимстай нүдээр түүнээс гуйхад. Тэр балаа чанга ширээн дээр тавиад шийдэмгий гэг чинь нааш харна.

Тэхён "Чи ойлгохгүй байна. Хэрвээ тийшээ явах юм бол чи буцаж ирэхгүй. Хүсэж байвал би чамд тэндээс олдсон цогцоснуудын зургийг үзүүлж болно. Энэ хэрэг хэрээс хэтэрж байгаа учраас маш их хөрөнгө мөнгө зарцуулан хамгаалалт хийсэн. Бүгд адилхан шалтгааны улмаас амь насаа алдсан байсан. Амьтанд хазуулсан мөр бүх хүнд байсан. Гэхдээ ямар амьтан болохыг бид олж чадахгүй байна. Үүнээс болж би хэдэн сар нойр хоолгүй гүйж байна. Яагаад гэвэл энэ миний ажил тосгоны хүмүүсийн аюулгүй байдлыг хангах. Гэтэл хүмүүс хэзээ ч тосгонд ороод ирхийг мэдэхгүй тэр хачин зүйлээс чинь айгаад нуугдаж байхад. Харин чи надаас тийшээ явуулхыг хүсэж байна."

Secret_village ||CompletedWhere stories live. Discover now