Анхандаа тэр залуу миний хувьд танихгүй нэгэн байсан. Яг л хэзээ ч харж байгаагүй хүн, хэзээ ч очиж байгаагүй газар, хэзээ ч амталж үзээгүй зайрмаг шиг л байсан. Гэхдээ тэр залуугийн бүхий л зүйлс надад таалагддаг болсон цагаас би өөрөө өөрчлөгдөж эхэлсэн юм .
-Хөөе жоохноо
- Зайл!
- Яасан юм ? Аливээ хэлэлдээ жоохноо
- Намайг битгий тэгж дууд
- Хөөрхөн юм.
- Алуулхаасаа өмнө зайлаарай!- Битгий муухай үг хэл!
- Чамд хамаагүй !
- Надад хамаатай ! Бас намайг Хайр гэж дуудвал их баярлана шүү.- Тэнэг юм ярихаа боль! Чам шиг юмыг хайр ч гэх шиг.
Зүгээр л тэр залуу намайг яаж ч аашилж байсан надтай байдаг байсан. Уурлаж, уйлж, гомдож, инээсэн бүхий л цаг үе минь тэр залуутай холбоотой. Яг л моддын үндэс шиг.