Тэр намайг өөрчлөсөн. Гэвч намайг өөрчлөх явцдаа өөрийн бие,сэтгэлдээ шарх маш их авсан биз.
-Лаян! Тэр надлуу хашхирана
-Надаар ялгах гээл байгаа юм бэ ? Би чиний хүссэнээр хайраа гэж дуудсан. Чамд итгэх хэрэггүй байж. Чи нөгөө л новшнуудтайгаа адил байж! Би түүнлүү эргүүлэн хашхирав.
-Лаян! намайг сонсолдоо!
- Хааа! Чамайг сонсох оо? Тэр хүүхэн чинь надад бүхнийг хэлсэн. Надаас илүү түүндээ тийм их хайртай юм уу ? Харахыг хүсээгүй зүйлсээ харсан би яах ёстой гэж. Түүнийг минь үнсэж, энхрийлж байв. Яг минийх гэсэн шиг. Гэвч тэр залуу минийх, миний амьсгалдаг ганц шалтгаан байхад.
- Мин Лаян! Яачихаад байгаа юм бэ ? Бас юун болохоо байчхаав! Битгий ингэж дураараа ярь! Тэр надад уурлана. Тэр нэгнийг өмөөрч. Удалгүй гэрийн минь хаалга савагдан хаагдаж би гэртээ ганцаараа үлдэв. Өвдөж байна.
- Чи өөрөө.. чи өөрөө л намайг орхиод тэрэн лүү явсан биздээ. Миний төрсөн өдрийг хүртэл мартаад. Чимээгүйхэн шивнэсэн тэр үгс минь түүний чихэнд хүрсэн байгаасаа гэж их хүссэн юмсан.Намайг орхиод явсан тэр өдөр. Миний 22 насны төрсөн өдөр байсан. Би түүнийг ирэхгүй болхоор нь гайхаж бас санаа зовсондоо түүний гэрт очиход тэр эмэгтэй зогсож байсан. Түүнийг минь өөрийн юм шиг үнсэж, тэвэрч энгэрт нь наалдаж байсан.
Тэр эмэгтэйг хийсэн бүхэнд биш хусогийн хийсэн бүхэнд голдоо ортол гомдосон. Тэр намайг харсан ч юу ч хийгээгүй. Бүр юу ч !
Тэр үед хэрвээ бид дууссан бол магад би үхэх байсан биз. Тэрэнгүйгээр амьсгал авч ч чадахгүй би.