사랑 pt2

305 26 1
                                    

Бидний аз жаргалтай мөчүүд дурсамж болон үлдэж, бие биенээ хайр найргүйгээр сийчэн хаяж, өөрсдийгөө алж орхисон тэнэгүүд. Хусог намайг битгий өөр нэгэнд өгөөрэй!

Өглөө намайг сэрэхэд намжүүн аль хэдийн ажилдаа явсан байх бөгөөд гал тогооны ширээн дээр түүний жоохон муухай ч гэсэн ойлгогдохоор бичиг үлдээсэн байв. Бичгэн дээр " Хоол бэлдэх хүнс байхгүй байгаа байх. Мөнгө үлдээчихсэн ганцаараа явж чадахгүй байх гээд жолооч үлдээчихсэн. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй" хэмээсэн байв.

Бэлдэж дуусаад жолооч гадаа байгаа болохоор шууд гарахаасаа өмнө гэрийн түлхүүрийн нэгийг нь авав. Сөүл хотын өдөр үнэхээр хөл хөдөлгөөн ихтэй, яг л бүгд л робот мэт ажилдаг. Гэхдээ робот мэт ажилахгүй л бол хэзээ ч сайхан амьдрахгүй энэ газар.

Дэлгүүр орон хүнс, бага зэрэг гэр ахуйн юм авангаа явж байгаад жон хусогийг олж харав тэр аз жаргалтай харагдаж байна. Түүний нүүрэнд  инээмсгэлэл тодорсоор л байв. Тэр хайртай нэгэнээ тэвэрсээр алхах бөгөөд хаяа хаяа нүдэнд нь оч гийх шиг л .

Уг нь энэ инээмсгэлэл минийх байсан юмсан. Уг нь энэ тэврэлт, энэ харц бүгд минийх байсан юмсан. Намайг л харж, надаар л амьдардаг байсан энэ залуу одоо өөр нэгнийг хайрлах болждээ. Зүрх нь өөр нэгний төлөө цохилдог болж.

Би уйлахыг хүссэн ч чадсангүй ээ .

Хүнс, гэр ахуйн бараагаа цуглуулж дуусаад намжүүнийх луу явж байхдаа нэгэн жижигхэн ч гэсэн дотно кафе олж харав.

Бидний 3 жилийн ойн баярыг тэмэглэсэн
" Promise" кафе байх бөгөөд тэр үеэс огтхон ч өөр болоогүй байна.

Гэвч надад хаалгийг цааш түлхэх зориг байсангүй. Тэр хажуу минь байхгүй байхад би яаж хаалгийг цааш түлхэн орох юм бэ?

Намжүүных луу явж байхдаа харсан зүйлсдээ хамгийн ихээр шаналан болов. Бидний хамтдаа алхах бүртээ ордог байсан " Sunny " амьтны дэлгүүр байх бөгөөд бид энэ дэлгүүрээс анх Мики-г авч билээ.

"Хусог одоо ямархуу байгаа бол?" гэсэн бодол намайг бүрхэв. Тэр дажгүй байгаа байх. Магадгүй одоо л орноосоо өндийж байж магадгүй. Үс нь энэ тэндээ орж, нүднийх нь доогуур бага зэрэг хар зураас татсан, нар шиг инээмсгэлэлээрээ өдрийг эхлүүлж байгаа биз.

Үхтлээ хайрласан юмсан. Үхэн үхтлээ магадгүй дараа насандаа ч хамт байна гэж итгэсэн юмсан. Хусог намайг авардаг аврагч юмсан. Хусог миний амьдарлын гэрэл гэгээ юмсан. Хусог миний амьсгалах агаар, ус юмсан.

Хусогийн ачаар бий болсон энэ охин одоо түүнгүйгээр амьдрах гэж байна. Инээдтэй, байж боломгүй ч гэсэн үнэхээр түүнгүйгээр үлдсэн бүх амьдарлаа туулна гэдэг.

Миний бодол намайг дотроос минь алж, би машины арын суудалд ихэр татан уйлж эхлэхэд жолооч ах санаа зовсон аятай " Чи зүгээр үү ?" хэмээхэд би уйлахаа больж чадсангүй. Би түүнийг санаж байна. Бүхий л эд эсээрэй санаж, өгүүлж байхад яаж амьдрах юм бэ ?

Сөүлийн хөл хөдөлгөөнд миний уйлах дуу битгий сонсогдоосой гэж хүснэ. Нүднээс минь нулимс урсан жолооч ахад байж ядан хэлсэн үг минь " Галт тэрэгний буудал хүргээд өгөөч ахаа" хэмээх үг байсан юм.

Тэр надлуу санаа совнингүй ширтсээт байсанд би түүнд хандан " Би ганцаараа байх хэрэгтэй юм шиг байна ахаа" гэхэд тэр толгойгоо зөөлөн дохисоор машинаа эргүүлэн гал тэрэгний буудал явж эхлэв.

Би БУСАН явахыг хүссэн юм. Бусан бол миний бага насаа өнгөрүүлсэн газар. Хамгийн аз жаргалтай үеүд минь өнгөрсөн тэр газар одоо надад хэрэгтэй байна. Яг л загасанд усархаг орчин хэрэгтэй байдаг шиг надад бусаны дулаахан салхи хэрэгтэй байсан юм.

Тасалбар авах цэг дээр очоод зогсож байтал ард минь танил дуу хоолой гарав. Ким Намжүүн. Арагшаа эргэн харвал хар малгай маск зүүсэн Ким Намжүүн зогсож байх бөгөөд тэр ч бас гартаа тасалбар атгасан байв.

Би түүнлүү " энэ юу юм ?" гэсэн маягтай харахад тэр маскаа доошлуулан" аялалын тасалбар. Бид хамтдаа явах болно. Чи ийм байхад би яаж чамайг ганцааранг чинь явуулдаг юм" хэмээн хэлээд инээмсгэлэхэд хацрын хонхорхой нь тодрон харагдана.

Энэ залуу бууж өгөхгүй юм байхдаа ? Яаж ийм аймшигтай эмэгтэйг ингэтлээ хайрлаад байгаа юм бэ ?

정호석 | mglWhere stories live. Discover now