Тэр хүн бууж өгөхийг мэддэгүй хүн. Хэзээ ч бууж өгч байгаагүй. Миний тэр их аашийг тэвчиж, хэцүү бүхнийг давсан тийм хүн.
-Хөөе!
-Яв!
- Гуйж байна жоохон сайхан ааштай байлдаа.
- Чадахгүй! Зайл.
- Жинхэнээсээ зайлчихвал чамд сайхан байх юм уу ? Тэр асуулт намайг гацааж орхисон юм. Тэгээд би тэр асуултыг өөрөөсөө асуув. Гэхдээ доторх бүхий л эд эсэд минь тэр хэрэгтэй.- .... Надад дугарах хүсэл байсангүй
- Би юм асуугаад байна! Би анх удаа л түүнийг надлуу хашхирахыг сонссон. Айж, бас гомдож билээ.- .... Гайхсандаа би дахин амаа хамхив.
- Явлаа! Би үнэхээр хүссэн. Битгий яв гэж хэлэхийг хүссэн.
- Битгий яв! Миний бодол дотроо хэлсэн тэр үгс амнаас минь гадигшалахад тэр зог тусан зогсов.
- Лаян ? Тэр надлуу яг л ямар новш нь вэ ? Гэсэн байртай эргэн харав.
- Битгий яв! Дахин нэг удаа хэлэхдээ илүү зоригиой байхыг хүссэн.
- Лаян! Бурхан минь миний охин! Миний охин ! Түүнийг чангаар хэлэхэд би бүр ичиж орхив. Тэр намайг чангаар тэврэн агаар дээр өргөх бол би инээхээс өөр юу ч үл хийж чадна. Жаргалтай байна.Тэр залуу миний хажууд байгаа ч би санадаг. Үнэрийг нь үнэртэхгүй л бол ганцаардаж айдаг, тэврэлтийг нь мэдрэхгүй бол яг л үхдэл мэт болдог. Түүнээр амьдарлын минь цаг хугацаа хэмжигдэх мэт.