Чи миний диваажин байхад би яагаад там луу зүтгэсэн юм бол оо ? Чи миний нарны гэрэл байхад би яагаад харанхуйг тэгтлээ их хүсэв?
Үүрийн гэгээ дөнгөж зухуйж байх бөгөөд шөнөжин сэрүүн байсан хусогд тийм ч удаан байсангүй. Учир нь тэр охины биедээ наана, сайн гэгч нь тэврээд бүхий л зүйлсийг нь сайтар харахыг хүсэв.
Хусог 5 жил харж чадаагүй бүхнээ дахин харахдаа баярлахаас өөр зүйл хийж чадахгүй мэт. Зарим үед хусог гайхдаг байж билээ лаян хэзээ түүнийг орхиж байгаагүй, хусог түүнийг орхисон ч лаян түүнийг олоод л ирдэг. Хэр удаан, хэр хол байх нь хамаагүй.
Жон хусог шиг адгийн новшийг Мин Лаян хүн болгодог. Мин Лаяны урд Жон хусог гэдэг тэр том залуу 5 настай жоохон хүү шиг л болдог. Хусог өөрийгөө түүнгүйгээр амьдарч чадна гэж бодсон. Түүнийг санахгүй, тэврэлтйиг нь өгүүлэхгүй.
Мин Лаянаас өөр хэн ч хусогийг энгэртэй наагаад тайвнаар бүүвээлэхгүй, өөр хэн ч хусогийг үргэлж уучлахгүй, өөр хэн ч түүнийг ингэж их хайрлахгүй.
Яг л далай мэт их хайрыг, хязгааргүй уудам цэнхэр тэнгэр шиг, хэзээ ч тасрашгүй цагаан үүлс шиг магад тэрнээс ч ихийг өгсөн биз.
Хусог түүний гэх бүхнээр дутаж, тэгсэн ч өөртөө худал хэлж. Тэгэх бүртээ өөртөө нэг нэгээр нь хутга зоосоор л байв. Хусогт өөр нэгэн, мөнгө, алдар нэр хэрэггүй ээ . Түүнд энэ эмэгтэй л хэрэгтэй.
Дэндүү жижигхэн болхоор нь зүрхэндээ цоожилчихмоор, дэндүү хүчтэй болохоор нь баатар гэж бодмоор, дэндүү их сэтгэлийн хаттай болохоор нь гомдоож болно гэж бодсоор.
Лаян эргэн нөгөө тийш харах бөгөөд түүний ардаас чанга тэврэн мөрийг нь үнсээд хүзүүнд нь нүүрээ наав. Түүний хусогийг дүүргэж цаашлан зүрхэнд анхлим цэцэгсийн үнэртэй холилдон оршино.
Drrr Drrrrrr drrrrr
Сэрүүлгэний дуу чих хангинуулан тачгинах бөгөөд тод нарны гэрэл нүд гялбуулна. Лаян биеэ хөдөлгөх гэсэн ч түүний ардаас мэдрэгдэх энэ дулааны эзэн тайван унтаж байх аж. Ашгүйдээ ,Лаян буцан эвээолж хэвтээд, ардаас нь мэдрэгдэх амьсгалыг тайван сонсоно. Хусог үнэхээр ядарсан бололтой. Хамар нь хаяа хаяа шунгинах бөгөөд хүзүүнд минь улам их шигдэнэ.
Дахин 1 цаг хэвтэв. Лаяны бие хөших бөгөөд тэр зөөлөн хөдлөн хусоглуу эргэн харав. Түүний турсан нүүр, ядарсан нүд нь одоо ч лаяны сэтгэлийг өвтгөх бөгөөд үргэлж инээж явдаг энэ залуу дэндүү өөр нэгэн болчихсон байв.
Лаян хусогийн гарыг зөөлөн холдуулан босоод угаалгын өрөө орж усанд ороод гарж ирэхэд хусог орон дээрээ доошоо хараад сууж байв. " Хайрт минь , ямар нэгэн зүйл болоо юу ? " лаяны хоолойг сонссон хусог гэнэт ухаан орсон мэт хурдхан босон түүний бэлхүүсээр гараа оруулан өөртөө наав.
Лаяны үснээс дусах ус хусогийн цамцан дээр буун норгоно. Лаян түүний толгойг нь илэнгээ " Хайрт минь, бие чинь зүгээр үү ? Хусог зүгээр л чимээгүй байсанд. Лаян зөөлөн нурууг нь илээд " Өглөөний цайгаа ууцгаая" гээд түүнээс холдов.
Лаян эхлээд доош буун өндөг, зайдас шараад жимсний шүүс хажууд нь тавив. Удалгүй өмднөөс өөр зүйл өмсөөгүй хусог бууж ирэх бөгөөд тэрний үс бага зэрэг арзайж нүд нь сүмийсэн байв.
Тэд ширээний ард суун өглөөний цайгаа уухдаа дэндүү аз жаргалтай байх аж. Хэзээ ийм аз жаргалтай байсан билээ ? Түүнийг минийх байхад юм байна.