Бусаны далайд дуралсан сар тусгалаа унаган бусаны далайг энхрийлдэг юм гэнэлээ, газар тэнгэр бие биенээ санахдаа хур оруулж учирдаг юм гэнэлээ, намар өвлийг хүлээхдээ бүхий л уөхрөлөө бардаг юм гэнэлээ, би чамайг санахдаа салхи болон буцаж ирнээ хайрт минь, чиний хацрыг зөөлөн илбэх хаврын зөөлөн салхи болж ирнэ.
Hoseok pov
Үхлээ хүлээн хэвтэх түүнийхээ биеийг ширтэхдээ би өөрийгөө яаж амьдарч байсныг бодов. Яаж амьдарч, амьсгалаж байсан юм бол оо ?Интоорын цэцэг шиг ягаахан уруул нь хатаж омголтон хагарч, эрч хүчээр дүүрэн нүд нь одоо ч аниастай, үргэлж дулаахан байдаг бие нь хөрж, арьс нь цонхийж, нилээд жин хасжээ.
Түүнийг ингэж их шаналаж байхад би хаана байсан юм бэ ? Өөр эмэгтэйг тэврээд хэвтэж байхдаа яагаад түүнийгээ бодсонгүй вэ ? Өөр нэгнийг хайрлаж байна гэж андуурч байхдаа түүнийхээ зүрхийг хэр их зүссэн бол ?
Чичэрсэн гараа түүний гарлуу сунгахад дахин би харанхуй гүн ангал уруу унаж орхив. Дулаахан байдаг байсан юмсан, мөс шиг л хүйтэн байна.
Удалгүй эмч орж ирэхдээ баргар царайлсаар орж ирэв. Тэр хоолойгоо засаад " Одоо амьсгалын аппаратыг нь салгах хэрэгтэй бололтой, ингээдудаан байгаад байж болохгүй " хэмээн хэлээд бидний хариуг хүлээв.
Лаян ээж сөхрөн доош сууж удалгүй цурхирах бол түүний аавын нүднээс том том дуслууд доошлоно, энэ үзэгдэл намайг улам айлгаж байв.
Би эмчлүү эгцлэн хараад " Тэр үхэхгүй ээ , тэр намайг орхиод үхэж чадахгүй. Тэр намайг санана, түүний аппаратыг салгаж болохгүй, СОНСОЖ БАЙНА УУ!!!" нэг л мэдэхэд би эмчлүү орилсон байв.
Амьсгаа минь давчдаж, нулимс аяганаас халин гарахдаа түүний минь гаран дээр унана цаашлан шалан дээр унав. Би түүнийхээ хөрсөн биеийг тэврээд " Алив хонгор минь босолдоо! Гэртээ харьцгаая, чи гэрээ удаан эзэнгүй орхих дургуй шүү дээ, Мики чамайг хүлээж байгаа, хайрт минь нүдээ нээлдээ, нүдээ нээлдээ!!!"
Эмч нар түүнд ойртох бөгөөд түүний ах намайг барьж байв. Би хоолойныхоо хэрээр хашхиран орилно " Би уучлаарай ч гэж хэлж чадсангүй, түүнийг санасан гэдгээ, надад тэр хэрэгтэй гэдгийг, түүнгүйгээр амьдрач чадахгүй гэдгээ хэлж чадсангүй, битгийлдээ!!! Битгий , битгий . Гуйя . Ядаж ганц удаа инээхийг харахыг хүссэн, ганц удаа тэврээд уртаас урт амьсгаа авахыг хүссэн. Гуйж байна... Битгий явалдаа хайрт минь, би чадахгүй шүү дээ, чамгүйгээр үлдсэн энэ харгис, хүйтэн хорвоог би туулж чадахгүй " хэмээн түүний ахын гарнаас мултран түүнийгээ тэвэрсээр цурхирана.
Миний хамгаас их айж байсан зүйл, түүнийгээ нүдэн дээрээ алдахаас үхтлээ айж байсан юмсан. Гаран дээрээ сүүлийн амьсгалаа үдэхийг нь харахыг хүсээгүй юмсан. Бурхан яагаад ийм шудрага бус юм бэ ?
Flashback
Хусог: Би чамаас эрт үхэх болно!
Лаян: Тэнэг зүйл ярих юм аа ! Болж үз хэмээн түүний хуруунаад тоглох бол тэр" Би чамайг алдаж чадахгүй ээ , тиймээс чамайг очоод хүлээж байя, чи ардаас минь хурдан ирээрэй!
Лаян: Яаа! Чи солиорчихсон юм уу хаашаа юм ?
Хусог: Харин чи хурдан ирээрэй!
Flashback endМиний ертөнц энэ эмэгтэйгээр хэмжигддэг байхад би яагаад өөр нэгнийг тэгтлээ их хайрласан гэж андуурсан юм бол оо ? Мэдээж л дээ, энэ эмэгтэйн өгдөг тэр их хайранд ханаж цадахаа мэдэхгүй умбаж шумбахаа нүд минь сохорч.
Уг нь энэ эмэгтэй минийх гэдэг байсан юмсан, уруул нь , нүд , хамар, чих гээд толгойноосоо хөлны үзүүр хүртлээ зөвхөн минийх байсан юмсан. Өөрийгөө эмтэлж, үзэн ядсан үед минь турьхан гар хүзүүгээр минь орж ирээд энгэртэй наадагсан. Ямар ихээр өгүүлж байна аа?
Энэ эмэгтэй миний өглөөний нар байсансан, өглөө бүр өгөх тэр их хайраар нь би өдрийг өнгөрүүлдэгсэн. Хүрэлт бүрийг нь голдоо ортлоо санаж байна.
Чиний бүхэн минийх байсан хугацаа луу буцамаар байна.