미안

292 25 1
                                    

Нэг л өдөр тэр минь надаас зугтах болсон. Надаас хөндийрч, намайг тэвэрхээ, үнсэхээ, хайрлахаа больчихсон.

Тэрний минь надлуу хардаг харц нэг л өдөр хүйтэн, юуг ч илэрхийлэхгүй болчихсон байсан.

Намайг харах бүртээ инээмсгэлэл тодордог байсан урууланд юу ч тодорхоо больж, намайг харах бүртэй догдолдог тэр зүрх юу ч мэдэрхээ больж, намайг харах бүртээ хайрладаг тэр нүд намайг харахыг ч хүсэхгүй болчихсон байсан.

Бидний 8 жилийн хайр.

Чи миний ардаас цуцалтгүй тэмүүлсэн 2 жил. Биднийг холбосон 3 жил. Хамдаа амьдарсан 3 жил.

Миний гэх бүхэн чамайг хайрладаг болсон 6 жил. Надад чамаас өөр юу ч хэрэггүй байсан. Надад байгаа ганц зүйл нь чи байсан.

Миний бодол дотор би өөрөө өөрийгөө алж байв. Чамгүйгээр амьдрах нь гэсэн бодол минь намайг бүхлээр минь идэж байсан юм.

정호석 | mglWhere stories live. Discover now