Without me

256 21 0
                                    

Чиний эзгүйд байх би үхдэл мэт болж, биенээсээ зшрхээ суга татан чамтаы хамт явуулчихсан мэт .

Шөнийн 3;56 минут

Чимээгүй байшингийн булан бүрт утасны хангинах дуу тархав. Нойрноосоо босож ядан утсаа тэмтэрсээр автал " Уучлаарай, гэхдээ чи хусогийн гэрт ирэх хэрэгтэй юм шиг . Тэр өөрийгөө алах нь "

Би яарсаар доош буун гадуурх хувцасаа шүүрсээр хаалгаар гарав. Такси барих гэсээр зам дээр гарсан ч ганц ч машин байсангүй. Тиймээс би гүйхээр шийдсэн юм.

Би 30 минут гаран гүйсны эцэст өөрийн 6 жил амьдарсан байрныхаа урд ирэв. Зүрх минь салгалж, цээж минь хүнхэлзэж байв. Хаалга тогших гэсэн боловч онгорхой байсан бөгөөд цааш түлхэн орвол энд тэндгүй хагарсан шил, тамхины иш, цус.

Энэ миний үлдээсэн газар биш байна. Удалгүй би Микигийн хуцахыг сонсов. Унтлагийн өрөө.

Яарсаар унтлагийн өрөө орвол Хусог үнэхээр аймшигтай харагдана. Тэр хашхичаж, ийш тийш юм шидэлж өөрийгөө хүртэл гэмтээгээд амжсан байв.

Би алхасаар түүний ард очоод " Хусог одоо болно, боль! Юугаа хийгээд байгаа юм ? Яачихсан болоод энэ бүгд ийм болчихсон байгаа юм ? " хэмээн хашхирах нь холгүй хэлэв.

Хусог намайг сонссон ч эргэж харсангүй . Би дахин ам нээж " Чи микиг хүртэл гэмтээчихсэн байна. Чамайг өөрчлөгдсөн гэж бодож байна. Чи ингэх хүн биш. Чи өөрийгөө харж байна уу ? Харин би харахгүй байна. Миний мэддэг тэр залууг яаж ч хичээгээд харж чадахгүй байна, тэр инээмсгэлэлийг нь, хайр бялхасан харцыг нь, зөөлхөн хоолойг нь ч сонсож чадахгүй байна. Хусог гуйя! Надад үнэнээ хэл ! "  хамгийн сүүлийн өгүүлбэр минь үнэхээр цөхөрсөн сонсогдоно.

Хусог эргэж харахад би айж бас цочирдов. Түүний нүүр энд тэндээ шалбарч , нүднийх нь доогуур хар зураас татаж, үс нь арзайж, царай нь цонхийж, бие нь турж эцсэн байв. Тэр үнэхээр миний мэдэх Жон Хусог биш байна.

Тэр доош харан зогсох бөгөөд, яг л гэм хийгээд ээждээ загнуулж буй 7 настай бяцхан жаал шиг л байв. Би тэрний хэцүү цаг үед нь үргэлж хамт байсан ч хэзээ ч ийм байхыг нь харж байгаагүй.

Хусог надлуу ойртож эхлэхэд би тэр хэмжээгээр нь хойш ухарна.
1 алхам урагшилж
1 алхам хойшилно
" Хусог битгий ойрт! " миний ууртай хоолой өрөөг бүрхэн хусогийг яг тэр газарт нь нам зогсоов.

Хусог ч дахин хөдлөхийг хүссэнгүй. Тэр доош өвдөглөн суугаад чимээгүйхэн инээж эхлэв. Цөхөрлөөр дүүрэн, гунигаар дүүрэн. Удалгүй инээд хангинасан уйлалт болж эхэлэхд намайг гайхшруулж орхив.

Үнэхээр миний мэдэх Жон Хусог алга болчихож. Гэсэн ч энэ залууг хайрласаар байвал би л тэнэг болж таарахнээ ?

Би түүний урд суун өвдөг дээр нь байх гарыг нь зөөлнөөр атгаад " Хусог, Чи ганцаараа биш шүү дээ, чамд энэ 5 залуу бас тэр нэгэн байна. Чи аз жаргалтай байна гэж ам бардам хэлсэн биздээ. Яагаад ингэж амьдраад байгаа юм бэ ? " миний асуултууд түүний нэг чихээр орон нөгөө чихээр гарав

-Лаян чи намайг уучлахгүй гэдгийг би сайн мэднэ, гэхдээ зүгээр л хэлмээр байсан юм, хайрт минь чи миниы диваажин шүү дээ, чиний тэврэлт , хүрэлт бүрийг би зүрхэндээ хадгалах болно. Би тэнэг байсан, чиниы өгдөг тэр их хайран дунд би сохогрч өөрийгөө алдсан. Гэхдээ чи дахиад л намайг олоод ирлээ, яг л өмнөх шигээ. Чи намаыг үхлээс аварч, амьсгалах учир шалтгаан минь болсон нэгэн. Лаян  , би чамайг аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. Би дахин чиний ертөнцөд нэвтэрч чадахгүы гэдгээ ч мэднэ. Гэхдээ ганцхан тэврэлт байж болох уу ? Баяртай гээд тэвэрдэг тэврэлт, салах ёс хийх тэврэлт ?

Би түүнийг орхиж байна, түүний гэрэлтсэн инээмсгэлэлийг нь , дулаахан тэврэлтийг нь , зөөлхөн үнсэлтийг нь, өрөвдөлтэй сэтгэл зүрхийг нь орхиод явлаа

정호석 | mglWhere stories live. Discover now