ɴᴀᴍᴊᴏᴏɴᴀᴀ~

276 25 1
                                    

Голын дүрийн баатар үхэхэд хүн бүр харамсдаг, гэсэн ч туслах дүр үхэхэд хэн ч тоодоггүй. Тэр эмэгтэы хувьд би туслах дүр байсан. Харин гол дүр нь Жон Хусог гэдэг новш байсан юм .

Лондон 10 сарын 15 Flashback
: Ким намжүүн одоо болно!
Намжүүн: Сонс ! Зүгээр л миний эмэгтэй байж болохгүй юм уу ? Тэр новш... Тэр новш чамайг ингэж олон удаа гомдоож байхад.
: Намжүүн, чи мэднэ. Би тэрэнд ямар их хайртайг.
Намжүүн: Лаян би чамайг явуулахгүй! Ингээд л болно.
Лаян: Би явна , БИ ЯВНА ГЭЖ БАЙНА !

Газарт юм унан хагарах чимээ байшингиын булан бүрт тархана. Лаяны цээж хүнхэлзэнэ амьсгаадах бөгөөд гарнаас цус дусална. Намжүүн эргэлзэхгүй арагш харав. Гарнаас нь цус урсаж , нүд нь нулимсаар дүүрсэн энэ эмэгтэйд Ким намжүүн үнэхээр их хайртай юмсан.

Гэвч түүнийг явуулж байж хамгаалж үлдэх цор ганц сонголт л Ким Намжүүнд байна. Намжүүн уртаас урт амьсгаа авах бөгөөд тэр кармаандаа байх гараа гарган " Мин Лаян хурдан яв, " түүний амнаас авиа гарсан ч замдаа сарничихав тэр дахин чангахан " Мин Лаян яг одоо яв! Намайг бодолоо өөрчлөхөөс өмнө " хэмээгээд нүүрээ гараараа далдана. Тэр уйлж байна.

Лаян зөөлөн алхасаар гарахаасаа өмнө " Намжүүн, Би буцаж ирнээ" гэж хэлээд хаалгийг хаав. Хэсэг хугацаанд байшин тэр чигтэй аниргүйд автах боловч удалгүй эрэгтэй хүний цурхирах дуу булан бүрт хадан энэ байшин ч бас түүнтэй хамт уйлж буй мэт.

2 цаг уйлсаны эцэст Намжүүн тайвширсан ч түүниы сэтгэл доторх шарх 200 жил магад үүрд үлдэх биз. Тэр хагарсан, лаяны цустай шмлнүүдийг цэвэхлэн хаяад зочны өрөөний буйдан дээр суув. Ингээд л болчихлоо.

Ким Намжүүний олон жил зөвхөн тэр нэгнийг аз жаргалтай амьдруулах гэсэн хүсэл ингээд л агаарт замхарчихлаа. Удаан хугацаанд мэдрээгүй гуниг түүниы бүрхэв.
Намжүүн тэгж олон жил гадаадад сурч, ингэж их алдар нэрт хүрэхдээ зөвхөн энэ охиныг бодсоор байсан.

Ланя: Чи мянган жилийн хайранд итгэдэг үү ?
Намжүүн: Тиймээ итгэдэг,
Лаян: Гунигтай биш гэж үү ?
Намжүүн : Юу нь ?
Лаян: Үгүй ээ яахав, чи тэр хүнээ явуулах хэрэг гарна. Би лав тэвчиж чадахгүй байх. Тэгвэл Гунигтай хайр уу ? Богинох хайр уу ?
Намжүүн: Богинохон гэж ?
Лаян: Хоёр биес бие биедээ дэндүү их хайртай ч хоромхон зуурын учирлаар учраад л дуусдаг тийм хайр.
Намжүүн: Тэгвэл би мянган жилийн гунигт хайрыг сонгох болно.
Лаян: Чи үнэхээр тэнэг юмаа

Намжүүний чихэнд одоо ч түүний инээх дуу хоолой сонсогдох бөгөөд намжүүн шуугаараа нүдээ дарсан ч түүний хацрыг даган нулимс урсана. Түүний мянган жилийн гунигтай хайр дуусчихлаа.

Намжүүн хүрмээ өмсөн цүнхтэй хувцасаа аван гэрээс гарахдаа дахин нэг эргэж харав. Түүнтэй амьдарсан өдөр бүрт ким намжүүн цэцэглэж байж. Тэгсэн ч одоо гундах болно. Түүнгүй ким намжүүний гунигт амьдрал эхэлж байна.

"Магадгүй дараа төрөлдөө хоёулаа заавал учраад хамтдаа мянган жилийн аз жаргалтай хайраар амьдарья. Чи дахин Мин Лаян болж төрөөд, Би дахин Ким Намжүүн болж төрөөд хамтдаа аз жаргалтай амьдарцгаая. Хэрвээ " Хайр" бас " Үзэн ядалт" хоёр адил утгатай юм бол би чамайг үүрд үзэн ядах болно"
Ким намжүүнаас -Мин Лаянд дурсгав

"Алдарт залуухан од Ким Намжүүн өнөөдрөөр өөрийн карьераа дуусган нутаг буцахаа мэдэгдлээ. Түүний гунигтай болон аз жаргалтай дуунууд үргэлж фэнүүдийх нь сэтгэлд үлдэх болно. Харин гунигтай ч үнэн номнуудыг нь хүмүүс үргэлж уншсаар байх болно."

Намжүүн өөрийн хувийн онгоцондоо суухдаа арагш харав. Түүнтэй хамт өнгөрүүлсэн хором мөч бүний гэрч болсон Лондон хотыг орхиод явж байна.
Намжүүн онгоцондоо орон суугаад хөдлөхийг хүлээж байтал гэнэт нэг охин орж ирснээ " РэпМон наашаа гараад ир!" хэмээн гэнэт хашхирав.

Намжүүн зүүсэн нарны шилээ аван тэр охин луу харав. Охин ухаан орсон мэт бөхийгөөд " Намайг уучлаарай гэхдээ миний нохой танай онгоцонд байгаа юм шиг байна" гээд онгоцны хоолны бүхээглүү оров. Тэр гарж ирэхдээ цагаан дундаж биеийн хэмжээтээ өхөөрдөм нохой хөтлөн гарж ирэх бөгөөд дахин бөхийгөөд " Баярлалаа" гэв.

Намжүүн гэнэт ухаан орсон мэт " Чамайг хэн гэдэг юм ? " гэхэд охин гайхсан ч аз жаргалтай нь аргагүй " Ра Хару, таны нэрийг намжүүн гэдэг биздээ. Жинхэнээсээ царайлаг юм." гээд онгоцноос буув.

정호석 | mglWhere stories live. Discover now